Витамин С 500мг №110
Фармакологийн үйлдэл: Витамин С нь хүчтэй антиоксидант тул бие махбодын үйл ажиллгаанд чухал үүрэг гүйцэтгэнэ. Бие махбодын исэлдэн ангижрах урвал, нүүрс усны солилцоо, цусны бичил судасны нэвчимгий чанарыг бууруулж, цусны бүлэгнэлт, эд эсийн нөхөн төлжилтийг сайжруулна. Хүний бие махбодод үүсдэггүй бөгөөд зөвхөн хоол тэжээл нэмэлт бүтээгдэхүүнээр гаднаас нөхөгдөнө. Хүний биед орсон витамин С-н 1/3 нь шээсээр ялгарна. Хүний бие махбодь дахь цус бүлэгнэлтийг сайжруулах, цусан дахь липидийн хэмжээг тэнцвэржүүлэх, яс болон холбогч эдийн (коллагеныг) нөхөн төлжилтөд туслах, стероид гормон үүсэхэд дэм өгөх зэрэг үйлчлэлтэй. Нүүрс усны солилцоог зохицуулдаг. Витамин С нь дархлалын системийг идэвхижүүлэхээс гадна, вирусын үржлийг зогсоох чадвартай интерферон нийлэгжихийг эрчимжүүлдэг, харшлын эмгэг жамыг саатуулна.
Specifications
| Хэлбэр | шахмал |