БИДНИЙ ТУХАЙ

“Моносфарм Трейд” Групп  нь өнөөдрийн байдлаар 27 гаруй орны 59 нийлүүлэгчтэй хамтран ажиллаж, 3300 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээр Монгол улсад үйл ажиллагаагаа эрхэлж буй эрүүл мэндийн байгууллага, эмнэлэг, эмийн сангууд болон аж ахуйн нэгжүүдийг эрүүл мэндийн бүтээгдэхүүнээр ханган ажиллаж байна.


  Эмнэлгийн жижиг хэрэгсэл нь 2005 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаагаа дараах чиглэлээр явуулж байгаа билээ. Үүнд:


  • Эрүүл мэндийн төхөөрөмж

  • Асаргаа сувилгааны бүтээгдэхүүн

  • Гэмтлийн үеийн бүтээгдэхүүн

  • Анхны тусламжийн иж бүрдэл

  • Эмчилгээ, оношилгооны тоног төхөөрөмж

Үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж, чанарыг эрхэмлэн Япон, Солонгос, Латви, Турк, ОХУ, БНХАУ, Тайвань гэх мэт улсуудын Omron, Infopia, Yuwell, Dr.Med, Tonus elast зэрэг томоохон пүүсүүдтэй албан ёсны төлөөлөгчийн гэрээтэйгээр хамтран ажиллаж байна. Эдгээр пүүсүүдийн ISO, FDA, CE чанарын сертификатаар баталгаажсан нийт 600 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээр эмнэлэг, эмийн сан, хэрэглэгчдэд тасралтгүй ханган нийлүүлсээр байна.

ЛОГИСТИКИЙН НЭГДСЭН ТӨВ

ЛНТ нь хөдөө орон нутгийн 20 салбар, Монос улаанбаатарын 51 салбар, бусад харилцагч 300 гаруй эмийн сангийн салбартууд түгээдэг. Өдөрт дундажаар 400 гаруй харилцагчийн 8000 гаруй нэр төрлийн бараа бэлтгэх хүчин чадалтай ажиллаж байна.
Логистикийн нэгдсэн төвтэй болох төслийг 2016 оны 4 дүгээр сараас эхлэн амжилттай хэрэгжүүлж байна. Энэхүү төслийн хүрээнд хийгдсэн томоохон ажил нь эм, эмийн бүтээгдэхүүн, эмнэлгийн жижиг хэрэгсэл, асаргаа сувилгааны бүтээгдэхүүнүүдийн зохистой нөөцийг төлөвлөх, компанийн 24 салбар хооронд нөхөн дүүргэлтийн захиалгыг ERP системээрээ дамжуулаад автоматжуулах томоохон ажил хийгдсэн байгаа.
ЛНТ-тэй болсноороо бид Монос группийн бүх компаниудын үйлдвэрлэдэг, ханган нийлүүлдэг бүх бүтээгдэхүүнийг ложистикийн нэгдсэн системээр дамжуулан нэг бодлоготойгоор харилцагч үйлчлүүлэгч нарт түгээх, захиалгыг хүргэх ажил хийгдэж байна.
This is a test database. See the documentation for more information.
test