Эритромицин/protech/ 500мг №10
Макролидын бүлгийн бичил биетний өсөлт үржлийг саатуулах үйлдэлтэй антибиотик. Рибосомын донорын хэсэгт 50S субъедиництэй холбогдож амин хүчлийн молекул хооронд пептидийн холбоо үүсэхийг өөрчлөх ба бичил биетний уургийн нийлэгжилтийг саатуулна. Харин нуклеин хүчлийн нийлэгжилтэнд нөлөөлөхгүй. Бэлдмэлийг өндөр тунгаар хэрэглэхэд бичил биетнийг үхүүлнэ.Пенициллиназа ялгаруулдаг ба ялгаруулдаггүй Staphylococcus spp (ялангуяа Staphylococcus aureus) Streptococcus spp., (Streptococcus pneumonia, Streptococcus pyogenes, альфа- цус задлагч стрептококк (Viridans-ын бүлэг)), Bacillus anthracis, Corynebacterium diphtheria, Corynebacterium minutissimum зэрэг грам эерэг бичил биетэн Neisseria gonorrhoeae, Haemophilus influenza, Bordetella pertussis, Brucella spp., Legionella spp., (Legionella pneumophila) зэрэг грам сөрөг бичил биетэн Mycoplasma spp (Mycoplasma pneumoniae), Chlamydia spp (Chlamydia trachomatis), Treponema spp., Rickettsia spp., Entamoeba histolytica, Listeria monocytogenes зэрэг бусад бичил биетэнд тус тус үйлчилнэ.Харин Escherichia coli, Pseudomonas aeruginosa, Shigella spp., Salmonella spp ба бусад бичил биетэн бэлдмэлд тэсвэртэй.Бэлдмэл 0.5мг/л-с бага концентрациараа мэдрэг бичил биетний, 1-6мг/л концентрациараа дунд зэргийн мэдрэг бичил биетний, 6-8мг/л концентрациараа бага зэргийн тэсвэртэй буюу тэсвэртэй бичил биетний өсөлт үржлийг тус тус саатуулна.
Specifications
| Хэлбэр | шахмал |