Иноклим №30

https://test16.monospharmatrade.mn/web/image/product.template/1828/image_1920?unique=1eb7f81

41,819.0000 ₮ 41819.0 MNT 41,819.0000 ₮

41,819.0000 ₮

Not Available For Sale

  • Хэлбэр

This combination does not exist.

Terms and Conditions
30-day money-back guarantee
Shipping: 2-3 Business Days

Цэвэршилтийн хам шинжийг бууруулах, шар буурцгийн ханд агуулсан биологийн идэвхт хүнсний нэмэлт бүтээгдэхүүн. **Эмчилгээний үйлчлэл: **Цэвэршилт нь эмэгтэй хүн бүрт тодорхой насанд үүсдэг физиологийн хэвийн процесс юм. Гэхдээ янз бүрийн хүчин зүйлээс хамаарч эмгэг цэвэршилтийн хамж шинж хэлбэрээр илэрч болно. Цэвэршилтийн хам шинж нь вегетатив мэдрэлийн болон сэтгэл санааны өөрчлөлтөөр хамгийн түгээмэл илэрдэг. Үүнд: халуу оргих, шөнө хөлрөх, зүрх дэлсэх, уцаартай болох, нойрмоглох, цочромтгой болох, мартамхай болох гэх мэт. Цэвэршилтийн хам шинжийн шалтгаан нь эм бэлгийн даавар болох эстрогений хэмжээ буурах юм. Япон эмэгтэйчүүд болон цагаан хоолтон эмэгтэйчүүдэд цэвэршилтийн хам шинж бага илэрдэг нь тэд хүнсэндээ изофлавон агуулсан шар буурцагны бүтээгдэхүүн түлхүү хэрэглэдэгтэй холбоотой гэдэг нь тодорхой болсон. Изофлавон нь фитоэстроген ангилалд ордог бөгөөд бүтэц болон молекул жингээрээ эм бэлгийн даавар болох эстрогентэй төстэй учир судасны хана, тархи, өндгөвч, хөхний булчирхай, ясны эд дэх бетта рецепторыг таних ба сонгомлоор /87%/ харилцан үйлчилж, эстрогений үйлдэлийг үзүүлнэ. Ингэснээр цэвэршилтийн шинж тэмдэг илрэхээс урьдчилан сэргийлэх ба түүний илрэлийг багасгана. Изофлавон эстроген төст үйлчилгээ үзүүлдэг учир бэлгийн замын салст бүрхэвчийн эдийн хэт өсөлтийг идэвхжүүлэхгүй ба даавар хамааралтай хавдар үүсгэдэггүй. Иноклим нь биологийн идэвхт хүнсний нэмэлт бүтээгдэхүүн юм. Изофлавоны нэмэлт үүсвэр болгон хэрэглэхийг зөвлөдөг. Генистин ба даидзин гэдэг 2 чухал изофлавоноор баялаг шар буурцагны ханд найрлагандаа агуулдаг.

Specifications

Хэлбэр капсул
This is a test database. See the documentation for more information.
test