Септилин №100
Септилин нь хүний биеийн дархлалын системын өвөрмөц бус хариу урвалыг дэмжсэнээрээ халдвар эсэргүүцэх, дархлаа сайжруулах үйлдэл үзүүлнэ. Септилин нь макрофаг эсүүдийг идэвхжүүлснээр фагоцитозыг дэмжиж, полиморфонуклеор эсүүдийг олшруулж, халдвараас ангижрахад тусална. Септилин нь халдвар эсэргүүцэх чадварыг нэмэгдүүлэн халдвар дахихаас урьдчилан сэргийлдэг. Септилин нь мөхлөгт-залгигч эсүүдийн ялгаран хөгжихийг дэмжиж, хэвийн устгагч /Т-killer/ эсийг идэвхжүүлэх ба харийн эсийг хордуулна. Септилин нь харийн эсийг олшрох үед шингэний дархлааг идэвхижүүлсэнээр цусан дахь эсрэг биет үүсч цусны эргэлтэд орохыг нэмэгдүүлнэ. Мөн септилин нь эритропоэзийн болон гранулопоэзын урьдал эсүүд, хамгаалах эс, анхдагч миелоцит эсүүдийн нийлэгжилтийг дэмжинэ.
Specifications
| Хэлбэр | шахмал |