Сентри №130
Бие махбодын витамин ба эрдэс бодисын дутагдлыг арилгах, бодисын солилцоог сайжруулах үйлдэлтэй олон витамин агуулсан нийлмэл найрлагатай бэлдмэл. В бүлгийн витаминууд: Янз бүрийн ферментийн үүсэлтэнд оролцож бие махбодын бодисын солилцооны зохицуулганд оролцоно. А витамин: Янз бүрийн бодисын нийлэгжилт (липид, уураг, полисахарид) - д оролцохоос гадна арьс салст бүрхүүл харааны эрхтэний хэвийн үйл ажиллагааг хангана. Д витамин: Бие махбодын кальци ба фосфорын тэнцвэрийг дэмжинэ. С витамин: Биологийн идэвхит зарим бодисын исэлдэлт, холбогч эд болон нүүрс усны солилцоо, цусны бүлэгнэлт, эдийн нөхөн төлжилтийн зохицуулгад оролцож, дааврын нийлэгжилтийг идэвхжүүлэх, үрэвслийн процессыг багасгахын зэрэгцээ бие махбодын халдварт тэсвэрлэх чанарыг нэмэгдүүлнэ. К Витамин :Протромбинийг үүсгэж цус бүлэгнэлтэнд оролцдог витамин. Ясны эдийн уураг остеокальцины нийлэгшилтэнд оролцож ясны нөхөн төлжилтийг нөхцөлдүүлж ясны сийрэгжилээс хамгаална. Витамин К нь глюкозийг гликогенд хувиргаж хоол шингэлтэнд чухал үүрэг гүйцэтгэнэ. Фолийн хүчил: Фолийн хүчил В бүлгийн витаминд хамаарагдана. В12-той ханмт эритропоэзийг идэвхжүүлэх ба амин хүчил, нуклеин хүчлийн нийлэгжилт болон холины солилцоонд оролцоно. Е витамин: Антиоксидант үйлдэл үзүүлж, цусны бүлэгнэлтийг саатуулж, захын цусны эргэлтэд сайнаар нөлөөлнө. Уураг ба гемоглобины нийлэгжилт, эсийн өсөлт, араг ясны булчин, зүрх судас, бэлгийн булчирхайн үйл ажиллагаанд оролцоно. Төмөр: Гемоглобины нийлэгжилтэнд оролцож, хүчилтөрөгчийг бие махбодоор зөөн цус багадалтаас сэргийлнэ. Селен: Хүчтэй антиоксидант төдийгүй , липидийн исэлдэлтийг эрчимжүүлэх үндсэн үүрэгтэй. Мөн дархлааны тогтолцоог хамгаалах, бие махбодод хортой үйлчлэл үзүүлэх чөлөөт радикалаас хамгаалах үйлчлэл үзүүлдэг. Селен нь витамин Е тэй хамт зүрх судас, элэгний үйл ажиллагааны хэвийн байдлыг хангах, эсрэг бие үүсэх, эдийн уян чанарыг хадгалахад нөлөөлдөг. Хром: Инсулинийг ашиглах замаар сусан дахь чихрийн түвшинг тогтвортой байхыг нөхцөлдүүлдэг. Хром нь уураг, өөх тосны нийлэгшилтэнд оролцохын зэрэгцээ түүний цусны сийвэн дэх өөрчлөлт зүрх судасны өвчинтэй холбоотойгоор өөрчлөгддөг. Молибден: Азотийн бодисын солилцоонд өчүүхэн бага хэмжээтэй боловч маш чухал үүрэгтэй оролцдог эрдэс бодис юм. Кали: Зүрхний хэм, булчингийн агшилтыг зохицуулах, натритай харилцан үйлчилж бие дэх усны тэнцвэржилтийг хангах, цусны даралтыг тогтвортой байхад нь чухал үүрэг гүйцэтгэнэ. Бор: Кальци, магни, фосфорын бодисын солилцооны үйлчлэлээр ясны бүтцэнд маш бага тунгаар баригдаж эрүүл байдлыг хангадаг. Мөн тархины үйл ажиллагааг сайжруулдаг. Магни: Булчин ба ясны эдийн хэлбэржилт, уургийн нийлэгжилтэнд оролцоно. Марганец: Ясны эрдэсжилтэнд оролцоно. Зэс: Эритроцитын хэвийн үйл ажиллагаа ба төмрийн солилцоонд шаардагдана. Цайр: Эдийн нөхөн төлжилтөнд шаардагдах ба зарим дааврын (инсулин) бүрэлдэхүүнд оролцоно. Кальци: Ясны эдийн хэлбэржилт, цусны бүлэгнэлт, мэдрэлийн сэрэл дамжилт, араг ясны ба гөлгөр булчингийн агшилтанд оролцоно. Фосфор: Яс ба шүдний хэлбэржилт энергийн солилцоонд оролцоно. Иод: Илүүдэл өөх тосыг задлах үйл ажиллагаа, бие бялдарын өсөлт оюун санааны хөгжилд чухал үүрэгтэй. Иод нь бамбай булчирхайн хэвийн үйл ажиллагааг хангаж , бахлуур үүсэхээс сэргийлнэ. Ликопин: Антиоксидант үйлдэлтэй, эсийн хэвийн үйл ажиллагааг хамгаалж өгдөг, зүрх судас, хавдар, нүдний өвчнөөс урьдчилан сэргийлнэ. Хоол тэжээлээр нөхөгддөг. Лютеин: Антиоксидант үйлдэлтэй, нүдэнд тэжээл өгч, харааг сайжруулан нүдний торлог бүрхэвчийг гэмтэхээс хамгаална. Хоол тэжээлээр нөхөгддөг.
Дэлгэрэнгүй тодорхойлолт
| Хэлбэр | шахмал |