Милк тистл 70мг №200
Элэг хамгаалах үйлдэлтэй ургамлын гаралтай бэлдмэл юм. Гол үйлчлэгч бодис болох силимарины элэг хамгаалах үйлдэл нь түүний антиоксидант идэвхи, уургийн нийлэгжилтийг идэвхжүүлдэг ба фосфолопидийн солилцоог хэвийн болгодогтой холбоотой. Силимарин элэгний хоргүйжүүлэх чадварыг дэмжиж, хэт исэлдлийн эсрэг бодис юм. Бэлдмэлийг бусад эмтэй хавсруулан элэгний хурц болон архаг өвчний үед (элэг хатуурлын үед ч) хэрэглэж болно. Силимарин нь зөвхөн хэт исэлдлээс хамгаалах төдийгүй, эсийн ханыг бэхжүүлж, уургийн нийлэгжилтийг идэвхжүүлэх бөгөөд энэ нь ч элгэнд сайнаар нөлөөлж, цөсний ялгаралтыг идэвхжүүлдэг.
Дэлгэрэнгүй тодорхойлолт
| Хэлбэр | капсул |