Кетинел 10г
Кетоконазол нь өргөн хүрээний мөөгөнцрийн эсрэг бэлдмэл бөгөөд мөөгөнцрийн эсийн мембранд үйлчилж нэвчимхий чанарыг нь өөрчилдөг. Фармакологийн үйлдлийн судалгаагаар кетоконазол нь дерматофит (Trichopyton sp., Microsporum sp., epidermophyton), saccharomyces болон Candida albicans зэрэг мөөгөнцрийн эсрэг хүчтэй үйлдэлтэй болох нь тогтоогдсон. Мөөгөнцрийн омог нь кетоконазолд дасдаг эсэх нь эргэлзээтэй. Клобетазол нь гаж нөлөө багатай мөөгөнцрийн эсрэг болон харшлын эсрэг өндөр идэвхитэй дааврын бэлдмэл. Неомицин сульфат нь грам эерэг кокк, грам сөрөг бациллын эсрэг идэвхитэй нөлөөлнө. Кремийн бүрэлдэхүүн хэсгүүд нь мөөгөнцөр, бактери, үрэвсэл, загатнааны эсрэг хавсарсан үйлдэл үзүүлнэ.
Дэлгэрэнгүй тодорхойлолт
| Хэлбэр | тосон |