Валтра 500мг №42
* Бүслүүр үлдийн эмчилгээнд хэрэглэнэ. Валтра нь бүслүүр үлдийн үед илрэх өвдөлтийг түргэн намдааж үргэлжлэх хугацааг нь богиносгох бөгөөд хомхойн дараах цочимог өвдөлтийг мөн намдаана * Бэлгийн замын анхны ба дахилтат хомхой болон энгийн хомхойн вирусээр үүсгэгдсэн арьс ба салст бүрхүүлийн халдварын эмчилгээнд хэрэглэнэ. Хомхойн (уруулын герпес) эмчилгээнд хэрэглэнэ * Энгийн хомхойн халдварын дахилтын эхний шинж тэмдгүүд илрэх үед түүнийг хэрэглэж байгаа тохиолдолд гэмтэл үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ. Бэлгийн замын хомхой болон энгийн хомхойн вирусээр үүсгэгдсэн арьс ба салст бүрхүүлийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ. Аюулгүй бэлгийн харьцаанд байгаа өвчтөнүүдэд бэлдмэлийг урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэж байгаа тохиолдолд валтра нь бэлгийн замын хомхойн халдварыг багасгана * Эрхтэн шилжүүлэн суулгах үед үүссэн цитомегаловирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ. Цитомегаловирусын халдварын үед валтраг урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэхэд суулгасан эрхтэн ховхрох урвалын илрэл (бөөр шилжүүлэн суулгасан өвчтөн) суларна. Мөн бэлдмэлийг нөхцөлт эмгэг төрүүлэгч халдвар болон бусад герпесийн вирусын халдварын үед хэрэглэнэ
Дэлгэрэнгүй тодорхойлолт
| Хэлбэр | шахмал |