Димедрол 1% 1мл №1
Гистамины эсрэг үйлдэлт бэлдмэл. Димедррол нь гистамины нөлөөгөөр үүссэн гөлгөр булчингийн агчлыг сулруулах, хялгасан судасны нэвчимтгий чанарыг багасгаж эдүүдийг хавагнахаас сэргийлэх, цусны даралт бууруулах, бөөлжилтийн эсрэг, харшлын явцыг багасгах зэрэг үйлдэл үзүүлнэ. Мөн төв мэдрэлийн системийг тайвшруулах, вегетатив мэдрэлийн зангилааны сэрэл дамжуулалтыг саатуулах, хэсгийн мэдээ алдуулах, захын адренорецепторуудын сэрэмтгий чанарыг бууруулах ба төвийн холинолитик үйлдэл үзүүлнэ. Бэлдмэлийн үйлдэл 4-6 цаг үргэлжилнэ.
Дэлгэрэнгүй тодорхойлолт
| Хэлбэр | тарилга |