Прегнон №2
Эм судлалын үйлдэл ПРЕГНОН нь өндөр түвшний нийлэг синтетик прогестерон (левоноргестрел) юм. Өндгөвчнөөс өндгөн эсийг гадагшлах явцыг саатуулдаг. Мөн Прегнон нь умайн хүзүүний салиаг өтгөрүүлсэнээр эр бэлгийн эс умайд үтрээнээс нэвтрэх чадварыг бууруулах замаар прегнон нь үр тогтолтоос сэргийлнэ. Прегнон нь үр тогтсон умайн өндгөн эсийг умайн салстад бэхлэгдэх үйл явцийг сааруулна. Бэлгийн хавьталтанд орсоны дараа прегноны эхний тунг аль болох эрт хэрэглэвэл илүү сайн байдаг. Эмийн харилцан нөлөөлөл Прегноныг дараах антибиотикуудтай хавсарч хэргэлэхэд бэлдмэлийн үйлдэл сулардаг. Үүнд: Рифамицин (рифабутин, рифампицин) эпилепсийн эсрэг эмүүд карбамазепин, фенитоин, фенобарбитал, примидон, гизеофулвин, ритонавир St John's-ын өвсөн эмүүд. Левоноргестрел нь глюкозын тэсвэрт чанарыг өөрчилдөг учир чихрийн шижин өвчний үед ууж хэрэглэдэг эмүүдийн тунд зохицуулалт хийх шаардлага гарч болох юм.
Дэлгэрэнгүй тодорхойлолт
| Хэлбэр | үрэл |