+976 88108258 I baatarkhuu@monospharmatrade.mn I #tot_trans_logistic
"ТОТ Транс Логистик" ХХК нь эрүүл мэндийн технологи, эм, эмнэлгийн хэрэгслийн хадгалалт түгээлтэнд тавигдах ерөнхий шаардлага MNS5530:2014 Монгол улсын стандарт шаардлагын дагуу мэргэжлийн хадгалалт түгээлтийн үйл ажиллагаа явуулдаг.
Тус компани нь дараах бүтэцтэй үйл ажиллагаа эрхлэдэг: Тээш хадгалах хэсэгт харилцагч нийлүүлэгчийн багцалж бэлтгэсэн эм, эмнэлгийн хэрэгсэл, оношлуур, гоо сайхны бүтээгдэхүүнийг хүлээн авч QR код мэдээлэл бүхий стикер нааж ERP системийн бүртгэл хөтөлж түгээлт гаргахад бэлтгэж чанар аюулгүй байдал нь алдагдуулахгүйгээр хадгалалтын хэсэгт шилжүүлнэ. Түгээлтийн үйл явц нь орон нутгийн эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөлт бүхий харилцагч нарт хүргэх, Улаанбаатар хотоо ойрхон байрлах Дархан, Эрдэнэт хотууд болон Булган, Хөвсгөл чиглэлд сард 4 удаа, холын аймгийн чиглэл Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд аймгуудад сард 2 удаагийн давтамжтай түгээлтийн үйл ажиллагааг 5-25 тонн даацтай, амбаар нь +30 хэмээс -30 хэмийн градуст амбаар доторх температурыг тогтмол барих төхөөрөмжөөр тоноглогдсон 5 ачаа тээврийн машинтай үйл ажиллагаа явуулдаг.