Магнимон №50
Магни нь эсийн хэвийн үйл ажиллагаа, ихэнхи бодисын солилцоонд оролцдог амьдарлын чухал элемент юм. Мөн мэдрэлийн сэрэл дамжилт болон булчингийн агшилтын зохицуулганд оролцоно. Пиридоксиний гидрохлорид (витамин В6) нь бодисын солилцооны олон урвалын зэрэгцээ мэдрэлийн системийн бодисын солилцооны зохицуулганд оролцдог. Пиридоксиний гидрохлорид нь ходоод гэдэсний замаас магнийн шимэгдэлтийг сайжруулж түүнийг эсэд нэвтрэхийг дэмждэг. Цусанд магнийн хэмжээ: 12-17 мг/л байвал магнийн бага зэргийн дутагдалтай, 12 мг/л ээс бага байвал магнийн хүнд дутагдалд орсон гэж үзнэ. Хэрэглэсэн тунгийн 50 % нь ходоод гэдэсний замаас шимэгдэнэ. Биед байх магнийн 99% хувь нь эс дотор байдаг. Эс доторхи магнийн 2/3 нь ясны эдэд, үлдсэн хэсэг нь гилгэр болон хөндлөн судалт булчингийн эдэд хуваарилагдана. Хэрэглэсэн тунгийн 1/3 нь бөөрөөр ялгарна.
Дэлгэрэнгүй тодорхойлолт
| Хэлбэр | шахмал |