Цераксон 500мг №20
Цитоколин нь мэдрэлийн эсийн мембраны фосфолипидийн нийлэгжилтийг идэвхжүүлэх үйлдэл үзүүлнэ. Мэдрэлийн сэрэл дамжилтыг хэвийн явуулахад шаардлагатай рецептор, шахуурга, ионы солилцооны үйл ажиллагаа зэрэг мембраны механизмын үйл ажиллагааг сайжруулна. Мембраны үйл ажиллагааг тогтворжуулахын зэрэгцээ тархины хаванг багасгана. Тархины судасны цочимог эмгэг, гавал тархины гэмтэл зэрэг тархины үйл ажиллагааны эмгэг байдлуудтай холбоотой илэрч буй шинж тэмдгийг сайжруулдаг болохыг эмнэлзүйн судалгаагаар тогтоожээ. Цитоколин ойгүйдэл болон танин мэдэхүйн үйл ажиллагаа ба эдгээр эмгэгүүдтэй холбоотой мэдрэхүйн ба хөдөлгөөний өөрчлөлтийг тус тус сайжруулна.
Дэлгэрэнгүй тодорхойлолт
| Хэлбэр | шахмал |