СептаНазал том хүн 5мг+0.1мг+10мл №1
* Фармакодинамик: Ксилометазолин нь альфа адреномиметик идэвхтэй судас нарийсгах үйлдэлтэй бэлдмэл бөгөөд хамрын салст бүрхүүлийн цусны судсыг нарийсган хамрын битүүрэлтийг арилган хамрын амьсгалыг хөнгөвчилнө. Ксилометазолины үйлдэл хэрэглэснээс хойш хэдэн минутын дараа эхлэх бөгөөд 10 цаг хүртэл хугацаагаар үргэлжилнэ * Декспантенол нь пантотены хүчлийн уламжлалын В бүлгийн витамин. Декспантенол нь бие махбодод коэнзим А-ын бүрэлдэхүүн хэсэг болох пантотены хүчил болон хувирч ацетилжих процесс, нүүрс ус болон өөх тосны солилцоо, ацетилхолин, кортикостероид, порфирины нийлэгжилт зэрэгт тус тус оролцох ба арьс салст бүрхүүлийн эргэн сэргэх процессыг идэвхжүүлэх, эсийн бодисын солилцоог хэвийн болгох, митоз хуваагдлыг түргэсгэх, коллаген ширхгийн бат бөх байдлыг ихэсгэх үйлдэл тус тус үзүүлнэ. Түүнчлэн нөхөн төлжүүлэх, бодисын солилцоог сайжруулах, бага зэрэг үрэвслийн эсрэг үйлдэл үзүүлнэ
Дэлгэрэнгүй тодорхойлолт
| Хэлбэр | хамрын цацлага |