Фурамаг 25мг №30

https://test16.monospharmatrade.mn/web/image/product.template/4024/image_1920?unique=1eb7f81

18'150.0000 ₮ 18150.0 MNT 18'150.0000 ₮

18'150.0000 ₮

Not Available For Sale

  • Хэлбэр

Энэ зохимж байхгүй байна.

Үйлчилгээний нөхцөл
Мөнгөө 30-хоногт буцааж авах баталгаа
Хүргэлт: 2-3 ажлын өдөр

**Бэлдмэлийг хэрэглэхийн өмнө эм хэрэглэх тухайн зааврыг анхааралтай уншина уу. Учир нь таньд хэрэгтэй чухал мэдээлэл агуулна.** * Эм хэрэглэх тухайн зааврыг хадгалаарай. Учир нь түүнийг дахин унших шаардлага гарч болно. * Хэрэв танд ямар нэгэн нэмэлт асуулт гарвал эмч болон эм зүйчээс асуугаарай. * Уг бэлдмэл танд зориулагдсан учир шинж тэмдэг нь таныхтай адил байсан ч бусдад дамжуулж болохгүй. Учир нь тэдэнд хор хөнөөл учруулж болзошгүй. * Хэрэв танд ямар нэгэн гаж нөлөө илэрвэл эмч буюу эм зүйчдээ мэдэгдээрэй. Үүнд эм хэрэглэх тухайн зааварт тэмдэглэгдээгүй гаж нөлөө хамаарна. 4-р хэсгийг үз. * **Эм хэрэглэх ****тухайн ****зааварт:** * Фурамаг гэж юу вэ? Түүнийг юунд хэрэглэдэг вэ? * Фурамаг бэлдмэлийг хэрэглэхийн өмнө та юу анхаарах вэ? * Фурамаг бэлдмэлийг яаж хэрэглэх вэ? * Илэрч болох гаж нөлөөний талаар * Фурамаг бэлдмэлийг хэрхэн хадгалах вэ? * Савлалтын агууламж болон бусад мэдээлэл багтсан болно. **Эмийн харилцан үйлчлэл:** Хэрэв та ямар нэгэн эмийн бэлдмэл хэрэглэж байгаа, саяхан хэрэглэж дууссан, хэрэглэх гэж байгаа бол энэ тухайгаа эмчлэгч эмч болон эм зүйчид мэдэгдээрэй. Бэлдмэлийг сульфаниламидын бэлдмэлтэй хамт хэрэглэхгүй. Учир нь цус төлжилтөнд сөрөг нөлөө үзүүлж болно. Бэлдмэлийг пенициллин, цефалоспорины бүлгийн антибиотиктой хамт хэрэглэвэл бактерийн эсрэг үйлдэл нь бага зэрэг нэмэгдэнэ. Фурамаг нь тетрациклин болон эритромицинтэй сайн хосолно. Шээсний орчинг шүлтлэг болгодог эмийн бэлдмэл нитрофураны үйлдлийг сулруулна. Харин шээсний орчинг хүчиллэг болгодог эмийн бэлдмэл нь (аскорбины хүчил, түүнчлэн кальцийн хлорид) фурамагийн үйлдлийг хүчжүүлэх боловч хортой нөлөө илрэх эрсдлийг нь ихэсгэнэ. Хинолины уламжлалын бэлдмэлтэй (налидиксын хүчил, норфлоксацин, оксолины хүчил) хамт хэрэглэхээс зайлсхийнэ. Фурамагийг шээсний хүчлийн ялгаралтыг ихэсгэдэг эмтэй (пробенецид, сульфинпиразон) хамт хэрэглэвэл хортой нөлөө нь нэмэгдэж болно. **Фурамагийг хоол хүнс, ундаа, согтууруулах ундаатай хамт хэрэглэх нь:** Хоол нь бэлдмэлийн шимэгдэлтийг сайжруулна. Эмчилгээний явцад согтууруулах ундааны зүйл хэрэглэхээс зайлсхийнэ. Учир нь уусдаг фурагин болон согтууруулах ундааны зүйлийг хамт хэрэглэвэл гаж нөлөө илэрч болно. **Жирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ:** Жирэмсэн болон хөхүүл үед бэлдмэлийг хэрэглэхийг цээрлэнэ. **Жолоо барих болон машин механизмтай ажиллах чадварт бэлдмэлийн үзүүлэх нөлөө:** Фурамаг нь жолоо барих болон машин механизмтай ажиллах чадварт нөлөөлөхгүй.

Дэлгэрэнгүй тодорхойлолт

Хэлбэр капсул
This is a test database. See the documentation for more information.
test