Канефрон H 100мл
**Эмийн эмчилгээний бүлэг:** Бөөрний мэс заслын эмгэг болон спазмолитик үед хэрэглэнэ. **Фармакологийн үйлдэл:** **Фармакокинетик** Нийлмэл найрлагатай бэлдмэл тул фармакокинетикийн судалгаа байхгүй **Фармакодинамик** Канефрон Н-д агуулагдаж байгаа идэвхтэй бодисууд нь гөлгөр булчин агшааж шээс хөөх, үрэвслийн эсрэг, нянгийн эсрэг, цусны ерөнхий эргэлтийг сайжруулах зэрэг үйлдэлтэй. Эфирийн тос (_Levisticum_ үндэс,_ Rosmarinus_ навч), фенолын хүчил (_Rosmarinus_ навч,_ Levisticum_ үндэс,_ Centaurium_ өвс), фталид (_Levisticum_ үндэс) гореч (_Centaurium_ өвс) зэрэг найрлагатай бөгөөд эмийн идэвхтэй үйлдлийг үзүүлдэг. _Levisticum_ үндэс ба _Centaurium_ өвс зэрэгт орсон фталидийн (бутилидин ба лигустилида) нөлөөгөөр гөлгөр булчинг агшаах үйлдэл үзүүлнэ. Судас өргөсгөх үйлдэл нь давсагны судасны хана ба шээсний замын тонусыг багасгаснаар шээсний ялгаралтыг ихэсгэдэг. Розмарины найрлаганд ордог фенилкарбоны хүчлийн нөлөөгөөр осмос даралт ихсэж шээс хөөх үйлдэл үзүүлдэг. Розмарины хүчлийн нөлөөгөөр липооксигеназагийн өвөрмөц бус нэмэлт идэвхжилийг саатуулж, үрэвслийн эсрэг үйлдэл үзүүлнэ. Ингэснээр үрэвслийн процесст оролцдог лейкотрины нийлэгжилт дарангуйлагдана. Уг бэлдмэлийн найрлаганд орсон ургамлын гаралтай бодисууд нь нянгийн эсрэг үйлдэлтэй.
Дэлгэрэнгүй тодорхойлолт
| Хэлбэр | дусал |