Урсомон 300мг №50
Фармакологийн үйлдэл: Элэг хамгаалах үйлдэлтэй бэлдмэл. Урсодеоксихолийн хүчил нь хенодеоксихолын хүчилтэй харилцан үйлчилж холимог мицелл үүсгэнэ. (Хенодеоксихолын хүчил туйлгүй бөөм үүсгэх ба хенодеоксийн хүчил нь түүний бүрхүүл болно). Үүний үр дүнд сөргөөт-гастрит ба сөргөөт-эзофагитын үед ходоодны агууламж эсийн мембраныг гэмтээх үйлдэл нь багасгана. Нөгөө талаар урсодеоксихолийн хүчил липофиль мембраны бүтэцтэй харилцан үйлчлэлцэж түүнийг бэхжүүлэн эсийг хортой мицеллийн үйлдэлд мэдрэг биш болгоно. Урсомон холестерины гэдэсний ханаар шимэгдэх шимэгдэлтийг саатуулснаар цөсний холестерины хэмжээг бууруулахаас гадна түүний элгэнд нийлэгжих ба цөсөнд орохыг багасгана. Цөсний хүчлийн хэмжээг ихэсгэн түүний литоген индексийг бууруулж цөсний холестериныг бууруулна.
Дэлгэрэнгүй тодорхойлолт
| Хэлбэр | капсул |