Флузол 50мг №7

https://test16.monospharmatrade.mn/web/image/product.template/2420/image_1920?unique=1eb7f81

3'819.0000 ₮ 3819.0 MNT 3'819.0000 ₮

3'819.0000 ₮

Not Available For Sale

  • Хэлбэр

Энэ зохимж байхгүй байна.

Үйлчилгээний нөхцөл
Мөнгөө 30-хоногт буцааж авах баталгаа
Хүргэлт: 2-3 ажлын өдөр

Флузол нь мөөгөнцрийн эсрэг өргөн хүрээний үйлдэлтэй, ууж хэрэглэдэг нийлэг бэлдмэл юм. Бэлдмэл нь мөөгөнцрийн эсийн мембраны липид эргостеролд хувирах процессийг саатуулж улмаар эсийн мембраны нэвчимтгий чанарыг ихэсгэн мөөгөнцрийн эсийн өсөлт үржлийг өөрчилдөг. Флузолд дасал болох нь маш ховор тохиолдоно. Хүнд явцтай системийн кандидозын халдвар, ялангуяа уушигны үрэвсэл, хэвлийн гялтангийн үрэвсэл, шээсний замын халдварын үед хэрэглэнэ. Мөн үтрээний кандидоз, ам залгиур ба улаан хоолойн кандидоз, криптококкийн менингит, дерматомикоз ялангуяа хөлийн улны эпидермофити, их биеийн мөөгөнцөр, цавины дерматомикоз,олон өнгөт үлд, онихомикоз, Candida albicans-аар үүсгэгдсэн арьсны халдвар зэрэгт хэрэглэнэ. Чөмөг шилжүүлэн суулгахын өмнө болон цитостатик туяа эмчилгээний үед кандидоз үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор мөн хэрэглэнэ. Нейтропени үүсэж байгаа болон нейтропени үүсэх эрсдэл бүхий дархлалын дутмагшилтай өвчтөнд кандидоз үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.

Дэлгэрэнгүй тодорхойлолт

Хэлбэр капсул
This is a test database. See the documentation for more information.
test