Клопи-Денк 75мг №30
* Клопидогрел нь аденозин дифосфатын (АДФ) тромбоцитын гадаргуу дээр байрлах рецептортэйгээ холбогдохыг хориглож АДФ-ын үйлчлэлээр идэвхжих GP IIb/IIIa комплексийг саатуулна. Үүний дүнд АДФ хамааралт тромбоцитын бөөгнөрөл дарангуйлагдана. Түүнчлэн бусад цочроогчийн үйлчлэлээр идэвхжих тромбоцитын бөөгнөрөл дарангуйлагдах ба идэвхжсэн тромбоцитын ялгаруулдаг АДФ-ын бусад тромбоцитын бөөгнөрлийг идэвхжүүлэх үйлдэл багасна. Клопидогрелын үйлдэл тромбоцитын бүх амьдралын туршид үргэлжлэх бөгөөд тромбоцитын үйл ажиллагаа эмчилгээг зогсоосноос хойш 7-10 өдрийн дараа эргэж сэргэнэ * Бэлдмэлийг эмчилгээний тунгаар (хоногт 75мг) удаан хугацаагаар хэрэглэх үед тромбоцитын бөөгнөрөх чанарыг дарангуйлах мэдэгдэхүйц үйлдэл эмчилгээний эхний өдөр гэхэд илрэх бөгөөд цаашдаа аажим ихсэж бэлдмэлийг тогтмол хэрэглэж байгаа үед 3-7 дахь өдөр дээд хэмжээндээ хүрнэ * Эмчилгээний тунгаар удаан хугацаагаар хэрэглэх үед дарангуйлах үйлдэл дунджаар 40-60% байна. Эмчилгээг зогсоосны дараа клопидогрелын тромбоцитын бөөгнөрөмтгий чанарт нөлөөлөх үйлдэл ба цус алдах хугацаа 5 өдрийн турш багасгана
Дэлгэрэнгүй тодорхойлолт
| Хэлбэр | шахмал |