Роксера 10мг №28
* Цусан дахь өөх тосны хэмжээг бууруулдаг (гиполипидеми) бүлгийн бэлдмэл, ГМГ- КоА-редуктазын ингибитор * Эмийн эмчилгээний үйлдэл нь эмийг хэрэглэснээс хойш нэг долоо хоног, хоёр дахь долоо хоногт 90% үйлдлээ үзүүлдэг. Эмийн эмчилгээний дээд үйлдэл нь эмчилгээнд хэрэглэснээс хойш дөрөв дэх долоо хоногт илэрдэг бөгөөд эмийг тогтмол хэрэглэхэд үйлдэл нь тогтворждог. Эмнэлзүйн үр дүн Розувастатиныг насанд хүрэгчдэд гиперхолестеринемитэй өвчтөнд, эсвэл шинж тэмдэггүй гипертриглицеридемитэй өвчтөнд арьсны өнгөний байдал, нас болон хүйснээс хамаарахгүйгээр хэрэглэж болно. Түүнчлэн тусгай заалтанд чихрийн шижин болон төрөлхийн удамшлын гаралтай гиперхолестеринемитэй хүмүүст хэрэглэхэд зохимжтой. Розувастатиныг Фредериксоны ангилалаар IIа болон IIб төрлийн гиперхолестеринемитэй (ХС-БНЛП дундаж түвшин ойролцоогоор 4,8ммоль/л) өвчтөнд хэрэглэхэд зохимжтой. 10мг Розувастатиныг хэрэглэсэн нийт өвчтөний 80% нь цусанд агуулагдах ХС-БНЛП хэмжээ 3ммоль/л зорилтот хэмжээндээ хүрсэн (атеросклерозыг судлах Европын нийгэмлэгийн тогтоосон дүн) байна. Розувастатиныг титрлэсэн тунгаар 20-80мг-ыг схемээр хэрэглэхэд гетерозигот гэр бүлийн гаралтай гиперхолестеринемитэй өвчтөний цусанд агуулагдах өөх тосны бүх үзүүлэлтүүд зорилтот хэмжээндээ хүрсэн байсан. Розувастатины титрлэгдсэн 40мг тунгаар 12 долоо хоногийн турш хэрэглэхэд цусанд агуулагдах ХС-БНЛП хэмжээ 53%-иар буурсан. Нийт өвчтөний 33% нь цусанд агуулагдах ХС-БНЛП хэмжээ 3ммоль/л-ээс бага, зорилтот хэмжээндээ хүрсэн (атеросклерозыг судлах Европын нийгэмлэгийн тогтоосон дүн) байна. Розувастатиныг 20-40мг тунгаар хэрэглэхэд гомозигот гаралтай гэр бүлийн гиперхолестеринемитэй өвчтөний цусанд агуулагдах ХС-БНЛП дундаж хэмжээ –9%-иар буурсан. Розувастатиныг фенофибраттай хамт хэрэглэвэл ТГ болон никотины хүчлийн харьцаа (хоногт 1гр-аас их), мөн ХС-ИНЛП-ын харьцаагаар аддитив үйлдэл үзүүлсэн. Розувастатин нь ишемийн өвчин гэх мэт липидийн солилцооны өөрчлөлтөөс үүссэн хүндрэлүүдийг бууруулдаг эсэх судалгаа одоогоор дуусаагүй байгаа. Розувастатиныг хоногт 40мг тунгаар зүрхний ишеми өвчний эрсдэл багатай өвчтөнд (Фрамингемийнхаар эрсдэл 10 жилийн турш 10%-иас бага) уулгахад ХС-БНЛП-ийн хэмжээ дунджаар 4,0ммоль/л буюу (154,5мг/дл) буурахаас гадна 12 дахь сегмент дахь гүрээний судасны хана зузаарах явцыг удаашруулдагийг үнэн магадлалтайгаар тогтоосон
Дэлгэрэнгүй тодорхойлолт
| Хэлбэр | бүрхүүлтэй шахмал |