Карведи-Денк 25мг №30
**Фармакологи:** Карведилол нь III үеийн хосолсон бета адреноблокатор. Карведилол дотоод симпатомиметик идэвхгүй бөгөөд мембран бэхжүүлэх үйлдэлтэй,өндөр антиоксидант нөлөөтэй,чөлөөт радикалын исэлдэлтийг бууруулдаг, антипролифератив идэвхтэй бэлдмэл юм . Антиаритмик, антигипертенсив үйлчлэлтэйгээс гадна ишемийг бууруулах чадвартай Бусад в блокатораас ялгаатай нь α1 рецепторт хориг үүсгэнээр судас өргөсгөн, цусны даралтыг бууруулна β1 рецепторт хориг үүсгэн зүрхний цохилтын тоог бууруулна. β2 рецепторт хориг үүсгэн синапсаас норадреналин чөлөөлөгдөхийг дарангуйлна Зүрхний дутагдалын эмчилгээнд хамгийн үр дүнтэй бета хориглогч бөгөөд зүүн ховдолын агшилтын фракцийг /EF/ сайжруулан,зүрх судасны нас баралтыг бууруулна ,эмнэлэгт хэвтэлтийг багасгана. ЧШӨ үед хэрэглэж болдог β хориглогч Үүдэн венийн даралт ихсэлтийн үед цус алдалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэх боломжтой β хориглогч
Дэлгэрэнгүй тодорхойлолт
| Хэлбэр | шахмал |