Энаф 10мг №20
* Эмийн эмчилгээний бүлэг: АХФ саатуулах бүлгийн цусны даралт бууруулах бэлдмэл. Эналаприл нь ангиотензин хувиргагч ферментийн идэвхийг саатуулан ангиотензин II үүсэлтийг багасгах үйлдлийн механизмтэй цусны даралт бууруулах бэлдмэл. Ууж хэрэглэхэд эналаприлын 60 % орчим шимэгдэж элгэнд идэвхт бодис болох эналаприлат болон хувирдаг. Эналаприл нь ийлдсэнд хамгийн өндөр конценрацидаа 3-4 цагийн дараа хүрч, 4 хоногийн дараа тогтвортой концентраци үүсдэг. Бэлдмэл нь бөөрөөр ялгардаг. Бэлдмэлийн үйлдлийн максималь үр дүн нь 6-8 цагийн дараа илэрдэг. Үйлчилгээ нь 24 цаг үргэлжилдэг тул бэлдмэлийг хоногт 1-2 удаа хэрэглэхэд хангалттай. Эмчилгээний ерөнхий үр дүндээ хэдэн долоо хоногийн дараа хүрнэ.
Дэлгэрэнгүй тодорхойлолт
| Хэлбэр | шахмал |