Ко-Диован 160мг+12.5мг №14
Ангиотензин II-ын рецепторуудын антагонистууд ба шээс хөөх бэлдмэл (диуретикууд). Фармакодинамик буюу эмийн үйлчлэл зүй. Ренин-ангиотензин- альдостероны системийн идэвхитэй гормон нь ангиотензин II бөгөөд ангиотензин I-ээс ангиотензин-хувирагагч ферментийн оролцоотойгоор үүсдэг. Ангиотензин II нь эдүүдийн эсийн мембрануудад байрлах өвөрмөц рецепторуудтай холбогддог. Тэрээр физиологийн үр шимийн өргөн хүрээтэй, тэр дундаа цусны даралтыг тогтворжуулахад шууд ба шууд бусаар оролцдог. Хүчтэй судас нарийсгах бодис болох ангиотензин II нь вазопрессорын шууд үйлчлэлийг бий болгодог. Үүнээс гадна, тэрээр натрийг саатуулдаг ба альдостероны секрецийг идэвхжүүлдэг. Валсартан нь дотуур хэрэглэхэд зориулагдсан ангиотензин II-ын рецепторуудын идэвхтэй ба өвөрмөц антагонистууд буюу эсэргүүцэгчид юм. Тэрээр ангиотензин II-ын үйлчлэлийг хариуцдаг АТ1 хэмээх дэд типын рецепторуудад сонгон үйлчилдэг. АТ1 - рецепторуудыг валсартанаар хорисноос үүдсэн ангиотензин II-ын нэмэгдсэн түвшин нь АТ2 чөлөөт рецепторуудыг идэвхжүүлж болдог ба энэ нь АТ1 - рецепторуудын үр нөлөөг тэнцвэржүүлдэг. Валсартан нь АТ1 рецепторуудад агонистын ямар нэгэн хэсэгчилсэн идэвхижил байхгүй бөгөөд АТ2 -рецепторуудтай харьцуулахад АТ1-рецептортой уг гарал хамаагүй их (ойролцоогоор 20000 дахин) төстэй байна. Валсартан нь ангиотензин I-ийг ангиотензин II-т хувиргаж, брадикиныг эвддэг кининаз II хэмээх нэртэй ангиотензин-хувиргагч ферментийг ч мөн дарангуйлдаггүй. Брадикининаар нөхцөлдсөн ямар ч гаж нөлөө ажиглагдаагүй. Ангиотензин хувиргагч ферментийн ингибиторуудыг валсартантай харьцуулсан эмнэл зүйн судалгаагаар валсартанаар эмчлүүлж байсан өвчтөнүүдийн хуурай ханиалгын давтамж нь ангиотензин-хувиргагч ферментийн ингибиторуудыг хэрэглэж байсан өвчтөнүүдтэй харьцуулахад бага.
Дэлгэрэнгүй тодорхойлолт
| Хэлбэр | бүрхүүлтэй шахмал |