Омарон №30

https://test16.monospharmatrade.mn/web/image/product.template/2889/image_1920?unique=1eb7f81

4'370.0000 ₮ 4370.0 MNT 4'370.0000 ₮

4'370.0000 ₮

Not Available For Sale

  • Хэлбэр

Энэ зохимж байхгүй байна.

Үйлчилгээний нөхцөл
Мөнгөө 30-хоногт буцааж авах баталгаа
Хүргэлт: 2-3 ажлын өдөр

Фармакологийн үйлдэл:Фармакодинамик: Хүчилтөрөгчийн дутагдал эсрэг, ноотроп, судас өргөсгөх илэрхий үйлдэлтэй нийлмэл найрлагатай бэлдмэл. Пирацетам тархины бодисын солилцоог уураг ба энергийн солилцоог ихэсгэх замаар идэвхжүүлэх ба эсэд глюкоз ашиглагдах явцыг түргэсгэх, тэдгээрийн хүчилтөрөгчийн дутагдалд тэсвэрлэх чанарыг нэмэгдүүлэх, ТМС-ийн нейрон хоорондын сэрэл дамжилтыг сайжруулах, цусан хангамж дутагдаж буй хэсгийн цусны урсгалыг сайжруулах зэрэг үйлдэл тус тус үзүүлнэ.Циннаризин нь кальцийн удаан сувгийг сонгомлоор хориглогч бэлдмэл бөгөөд кальцийн ионы эсэд орохыг саатуулах, плазмолеммын нөөц дахь кальцийн агууламжийг багасгах, артериолын гөлгөр булчингийн тонусыг багасгах, тэдгээрийн бие махбодын судас нарийсгах бодисуудад (эпинефрин, норэпинефрин, дофамин, ангиотензин, вазопрессин) үзүүлэх урвалыг бууруулах үйлдэл тус тус үзүүлнэ. Судас өргөсгөх үйлдэлтэй (ялангуяа тархины судсанд нөлөөлж пирацетамын хүчилтөрөгчийн дутагдлын эсрэг үйлдлийг хүчжүүлэх) бөгөөд харин артерийн даралтанд илэрхий нөлөөлөхгүй. Түүнчлэн гистамины эсрэг үйлдэл үзүүлэхийн зэрэгцээ тэнцвэрийн аппаратын сэрэмтгий чанарыг багасгах, симпатик мэдрэлийн системийн тонусыг сулруулах үйлдэлтэй. Эритроцитын мембраны уян хатан чанарыг ихэсгэн тэдгээрийн хэлбэрээ өөрчлөх чадварыг нэмэгдүүлэх ба цусны зуурамтгай чанарыг багасгана.

Дэлгэрэнгүй тодорхойлолт

Хэлбэр шахмал
This is a test database. See the documentation for more information.
test