Пиковит пребио 150мл
* Пребиотик болон олон төрлийн аминдэм агуулсан энэ сироп нь эм биш бөгөөд гэдэсний хэвийн ажиллагааг дэмжихэд зориулан бүтээсэн биологийн идэвхт хүнсний нэмэлт бүтээгдэхүүн юм * Үйлдлийн онцлог: Пиковит пребио нь олигофруктозаар баяжуулсан бие махбодид зайлшгүй шаардлагатай 10 төрлийн аминдэм агуулсан сироп юм. Амин дэмүүд нь эсийн доторхи бодисын солилцоог зохицуулах гол үйлдэл бүхий органик бодис бөгөөд бие махбодийн хэвийн өсөлт хөгжил, дархлалын тогтолцооны хэвийн үйл ажиллагааг хангах үүрэгтэй. Төрөл бүрийн ургамалд агуулагддаг фруктоолигосахарид инулины бүрэлдэхүүн хэсэг болох олигофруктоза нь тухайн ургамлын эрчим хүчний нөөцийг бүрдүүлдэг бол хүний гэдсэнд пребиотикийн үүрэг гүйцэтгэнэ (пребиотик нь гэдэсний нянгийн тэжээлт орчин болж тэдгээрийг өсч үржих нөхцлийг сайжруулж ХБЗ-ын үйл ажиллагаа хэвийн байхад тусалдаг) * Олигофруктоза гэдсэнд ороод цусанд шимэгдэхгүй, харин гэдсэн доторхи усанд уусдаг хүнсний ширхэглэг нэгдлийн хэмжээг ихэсгэснээр гэдэсний хэвийн нян, тэр дундаа бифидум нянгийн өсч үржих нөхцлийг сайжруулдаг. Хүний гэдсэнд оршин амьдардаг эмгэг үүсгэдэггүй төрөл бүрийн нянгууд нь кальцийг биед шимэгдэн ороход туслах, дархлааг хэвийн байлгах, бие махбодид эмгэг үүсгэгч нян зэрэг өвчин ба харшил үүсгэгч гадны биетийг нэвтрүүлэхгүй байх, тэдгээрийн эсрэг хариу урвал үзүүлэх ажлыг хүний дархлааны эсүүдтэй хамтран явуулдаг юм (Хүнийг халдвараас хамгаалах дархлааны эсүүдийн 70 хувь гэдсэнд байрладаг). Шим тэжээлт бодисыг зохистой хэмжээгээр агуулсан төрөл бүрийн хоол хүнс нь хоол боловсруулах замын хэвийн үйл ажиллагаа, гэдэсний эмгэг төрөгч бус нянгийн хэвийн өсөлт үржлийг хангахад нэн шаардлагатай байдаг. Ялангуяа шинэ хүнсний ногоо, жимсийг хангалттай хэмжээгээр хэрэглэж байх нь өтгөн хатах, дархлаа сулрах, хүүхдийн өвчлөлөөс сэргийлэх чухал ач холбогдолтой байдаг. Гэвч хүүхэд зарим хоол хүнсийг хэрэглэх дүргүй байдаг ба жимс хүнсний ногоог хангалтгүй хэрэглэх тохиолдол гардаг
Дэлгэрэнгүй тодорхойлолт
| Хэлбэр | сироп |