Уназин 1.5г
**Фармакодинамик:** Бактерийн эсрэг үйлдэлтэй ампициллин нь пенициллиний бүлгийн хагас нийлэг антибиотик бөгөөд бичил биетэний эсийн ханийн мукопептидын нийлэгжилийг дарангуйлах замаар идэвхитэй үржлийн үед нь үйлчилж бактерийг үхүүлнэ. Сульбактам нь бетта лактамын антибиотикт тэсвэртэй бичил биетэний ялгаруулдаг ихэнх бета лактамаза ферментийг эргэлтгүйгээр дарангуйлна. Уназины бактерийн эсрэг үйлдлийн хүрээ нь грам эерэг, сөрөг, агааргүйтэн бактер. **Фармакокинетик: **Уназиныг булчин ба судсанд тарьж хэрэглэхэд ампициллин ба сульбактамын эмчилгээний концентраци цусанд бий болох ба аль алиных нь хагас ялгарлын хугацаа1 цаг байна. Ууж хэрэглэх үед бэлдмэлийн биохүртэхүй нь судсанд тарьсны 80%-тай тэнцүү байна.
Дэлгэрэнгүй тодорхойлолт
| Хэлбэр | тарилгын нунтаг |