Уназин 750мг

https://test16.monospharmatrade.mn/web/image/product.template/3434/image_1920?unique=1eb7f81

13'190.0000 ₮ 13190.0 MNT 13'190.0000 ₮

13'190.0000 ₮

Not Available For Sale

  • Хэлбэр

Энэ зохимж байхгүй байна.

Үйлчилгээний нөхцөл
Мөнгөө 30-хоногт буцааж авах баталгаа
Хүргэлт: 2-3 ажлын өдөр

**Фармакодинамикийн үйлчлэл: **Сультамициллин нь ампициллин ба бета-лактамын ингибитор, сульбактам натри ба метилийн бүлэг агуулсан хоёр эфирийн бүлгээс тогтоно. Пенициллинд тэсвэртэй бичил биетэн нийлэгжүүлдэг бета-лактамын гол ингибитор нь сульбактам бөгөөд биохимийн шинжилгээнд бактерийн эсийн бус системийн үзүүлэлт болдог. Ихэнх бактерийн эсрэг идэвхийг Neisseriaceae, Acinetobacter calcoaceticus, Bacteroides spp.., Branhamella catarrhalis ба Pseudomonas cepacia зэргийн хэмжээгээр авч үздэг. Сульбактам натрийн үйлдлийн идэвх нь хэвийн бичил биетэнүүд пенициллин ба цефалоспорины бүлгийн бэлдмэлд мэдрэг чанараас хамаарах төдийгүй сульбактам натри нь пенициллин ба цефалоспорины бүлгийн бэлдмэлтэй синергист үйлдэлтэй. Иймд бета-лактамын бүтэцтэй антибиотикт тохирсон пенициллин холбох уурагтай сульбактам холбогддог. Ампициллин, аминопенициллин бактери үхүүлэх үйлдэлтэй бэлдмэл бөгөөд бензилпенициллинтэй адил мэдрэг бичил биетнүүдийн эсийн ханын мукопептидын биосинтезаг дарангуйлах замаар үржил өсөлтийн идэвхийн үе шатанд нөлөөлдөг. Уназин нь Staphylococcus aureus, epidermidis (пенициллинд мэдрэг болон метициллинд мэдрэг омгууд), Streptococcus pneumonia, Streptococcus faecalis болон бусад стрептококкууд, Haemophilus influenzae ба parainfluenzae (бета-лактамаз нийлэгшүүлдэг ба нийлэгшүүлдэггүй омгууд), Branhamella catarrhalis, агааргүйтэн нянгууд, Bacteroides fragilis болон түүний төрлүүд, Escherichia coli, Klebsiella spp.., Proteus spp(индол(+), индол(-)), Enterobacter spp., Morganellla morganii, Citrobacter spp., Neisseria meningitides ба Neisseria gonorrhoeae зэргийг оролцуулан грам +, грам - нянгуудад нөлөөлдөг өргөн хүрээний үйлдэлтэй. **Фармакокинетик үйлдэл:** Султамициллин ууж хэрэглэсний дараа усжин задарч шимэгдэн ерөнхий цусны эргэлтэнд орох үед сульбактам ба ампициллиний молийн харьцаа 1:1 болдог. Сульбактам ба ампициллинийг адил тунгаар уух болон тарьж хэрэглэхэд биохүртэхүй нь 80% байна. Сультамициллинийг ууж хэрэглэхэд ерөнхий биохүртэхүйд нөлөөлдөггүй. Сультамициллинийг ууж хэрэглэсний дараах сийвэн дэх ампициллиний дээд концентраци ампициллинийг адил тунгаар 2 удаа ууж хэрэглэснээс их байна. Сульбактам ба ампициллинийг зохих ёсоор хэрэглэж байсан өвчтөнд хагас ялгарлын хугацаа 0.75-1 цаг, бэлдмэл шээсээр хувирч өөрчлөгдөөгүй ялгарсан тун 50-75%. Настай хүмүүс болон бөөрний дутагдалтай өвчтөнд хагас ялгарлын хугацаа ихэсдэг. Пробенецид бөөрөнд ампициллин, сульбактамын сувганцрын шүүрлийг дарангуйлдаг. Сультамициллинийг пробенецидтэй хамт хэрэглэхэд цусан дах ампициллин, сульбактамын түвшинг ихэсгэдэг.

Дэлгэрэнгүй тодорхойлолт

Хэлбэр тарилгын нунтаг
This is a test database. See the documentation for more information.
test