Контролок 40мг 1г
* Фармакологийн үйлдэл: Контролок нь суурь болон өдөөгдсөн ходоодны шүүрлийг (цочроогчийн төрлөөс хамааралгүйгээр) багасгаж давсны хүчлийн шүүрлийн төгсгөлийн шатыг дарангуйлна. Бэлдмэлийг 80мг тунгаар судсанд тарьж хэрэглэхэд шүүрэл багасгах үйлдэл 1 цагийн дотор дээд хэмжээндээ хүрч 24 цаг хадгалагдана. Helicobacter pylori-р үүсгэгдсэн 12 хуруу гэдэсний шархлааны үед ходоодны шүүрлийг багасгаж бичил биетний антибиотикт мэдрэг чанарыг ихэсгэдэг. Хоол боловсруулах замын хөдөлгөөнд нөлөөлдөггүй. Контролокын эмчилгээг зосгоосноос 3-4 хоногийн дараа ходоодны шүүрэл хэвийн болно. Бусад бэлдмэлүүдтэй харьцуулахад контролок нь ходоодны орчинд илүү тогтвортой бөгөөд элэгний шүүх системийн үйлчлэлд бага өртдөг. Иймээс контролок нь бусад өргөн хэрэглэгддэг олон эмийн бэлдмэлтэй харилцан үйлчилдэггүй * Фармакокинетик: Элгэнд химийн хувиралд орно. Бэлдмэлийн ойролцоогоор 80% нь задралын бүтээгдэхүүн байдлаар шээстэй, бага хэмжээний бодис өтгөнтэй тус тус гадагшилна. Бөөрний үйл ажиллагааны өөрчлөлттэй өвчтөнд (гемодиализ-д буй өвчтөн) тунг багасгах шаардлагагүй. Эрүүл хүнтэй адилаар хагас ялгарлын хугацаа нь богино байдаг. Маш бага хэмжээний бодис диализ-д ордог. Хэдийгээр үндсэн метаболитын хагас ялгарлын хугацаа нь удааширдаг (2-3 цаг) боловч ялгаралт хангалттай түргэн явагддаг учир биед хуримтлагдахгүй
Дэлгэрэнгүй тодорхойлолт
| Хэлбэр | тарилгын нунтаг |