Налгезин форте 550мг №10

https://test16.monospharmatrade.mn/web/image/product.template/3235/image_1920?unique=1eb7f81

10'545.0000 ₮ 10545.0 MNT 10'545.0000 ₮

10'545.0000 ₮

Not Available For Sale

  • Хэлбэр

Энэ зохимж байхгүй байна.

Үйлчилгээний нөхцөл
Мөнгөө 30-хоногт буцааж авах баталгаа
Хүргэлт: 2-3 ажлын өдөр

Налгезин форте нь напроксен бөгөөд өвдөлт намдаах, халуун бууруулах, үрэвслийн эсрэг үйлдэл үзүүлнэ. Үйлдлийн механизм нь ЦОГ 1 ба 2 (циклооксигеназа) ферментийн идэвхийг сонгомол бусаар хориглосонтой холбоотой. Налгезин форте бүрхүүлтэй шахмал нь сайн уусдаг бөгөөд хоол боловсруулах замаар түргэн шимэгдэж өвдөлт намдаах үйлдэл нь хурдан илэрнэ. Фармакокинетик: Хоол боловсруулах замаар бүрэн түргэн шимэгдэх ба биохүрэхүй нь 95% (хоол хүнсний зүйл нь шимэгдэлтэнд нөлөөлөхгүй). Бэлдмэлийг хэрэглэснээс хойш 1-2 цагийн дараа цусан дахь концентраци нь дээд хэмжээндээ хүрэх ба 99%-с их хувиар цусны сийвэнгийн уурагтай холбогдоно. Хагас ялгарлын хугацаа нь 12-15 цаг. Элгэнд CYP2C9 ферментийн системийн оролцоотойгоор диметилнапроксен үүсгэн метаболизмд орно. Клиренс нь 0.13мл/мин/кг. 98% нь бөөрөөр (үүний 10% нь өөрчлөгдөөгүй хэлбэрээр), 0.5-2.5% нь цөстэй тус тус гадагшилдаг. Тэнцвэрт концентраци нь 4-5 тун (2-3 өдөр) хэрэглэхэд тодорхойлогдоно. Бөөрний дутагдлын үед метаболит нь хуримтлагдаж болно.

Дэлгэрэнгүй тодорхойлолт

Хэлбэр бүрхүүлтэй шахмал
This is a test database. See the documentation for more information.
test