Натрийн салицилат 10%-10мл №10
* Натрийн салицилат өвдөлт намдаах, халуун бууруулах, үрэвслийн эсрэг үйлдэл үзүүлнэ. Түүний өвдөлт намдаах үйлдэл морфиныг бодвол сул, зөвхөн шүд, толгой, үе, булчингийн өвдөлтийг намдаах бөгөөд бэртэл, хагалгааны дараах хүчтэй өвдөлтөнд харьцангуй муу нөлөөлнө. Натрийн салицилат нь нойрсуулах, ханиалга намдаах үйлдэл үзүүлдэгггүй, эофория үүсгэдэггүйгээрээ морфиноос ялгаатай. Төв мэдрэлийн системийн дулаан зохицуулгын төвд натрийн салицилат нөлөөлж /тархи нугасны шингэний простагландины хэмжээг багасган/ дулаан алдалтыг ихэсгэх ихэсгэх тул халуун буурдаг байна.Натрийн салицилатын үрэвслийн эсрэг үйлдэл нь түүний өнчин тархи, бөөрний дайврын холтослогийн үйл ажиллагааг идэвхжүүлэх мөн үрэвссэн хэсэгт явагдаж бүй биохимийн процесст нөлөөснөөс шалтгаалж байна гэж үздэг
Дэлгэрэнгүй тодорхойлолт
| Хэлбэр | тарилга |