Амоксиклав 625мг №15

https://test16.monospharmatrade.mn/web/image/product.template/3343/image_1920?unique=1eb7f81

21'910.0000 ₮ 21910.0 MNT 21'910.0000 ₮

21'910.0000 ₮

Not Available For Sale

  • Хэлбэр

Энэ зохимж байхгүй байна.

Үйлчилгээний нөхцөл
Мөнгөө 30-хоногт буцааж авах баталгаа
Хүргэлт: 2-3 ажлын өдөр

Амоксиклав нь пенициллиний бүлгийн бактерийг үхүүлэх өргөн хүрээний үйлдэлтэй антибиотик. Амоксициллин ба р - лактамаза ферментэд эргэлтгүйгээр хориг үүсгэгч клавуланы хүчил агуулсан нийлмэл найрлагатай бэлдмэл. Клавуланы хүчил нь бета-лактамаза ферментийг хориглосноор амоксициллиныг задрахаас хамгаалдаг. Бэлдмэл өргөн хүрээний үйлдэлтэй бөгөөд дараах амоксициллинд мэдрэг бактери болон бета-лактамаза ялгаруулдаг бактериудад идэвхтэй үйлчилнэ. Грамм эерэг агаартан бактер, грамм сөрөг агаартан бактериуд, агааргүйтэн бактериуд: Амоксициллин ба клавуланы хүчлийн фармакокинетикийн үндсэн шинжүүд төстэй. Амоксициллин ба клавуланы хүчлийг нэгтгэснээр бэлдмэлийн бүрэлдэхүүн тус бүрийн фармакокинетик өөрчлөгдөхгүй. Амоксиклавыг судсанд түргэн (болюс) тарьсны дараа амоксициллины цусан дахь дээд концентраци 105,4мг/л, клавуланы хүчлийнх 28,5мг/л байна. Амоксициллин ба клавуланы хүчил нь бие махбодын ихэнх эд шингэнд (уушги, дунд чихний шүүрэл, доод дайвар хөндийн шүүрэл, плеврийн болон хэвлийн шингэн, умай, өндгөвч) хялбархан нэвтэрнэ. Харин тархины бүрхүүлийн үрэвслийн үед зөвхөн тархи ба тархи нугасны шингэнд нэвтэрнэ. Бэлдмэлийн цусан дахь концентраци дээд хэмжээндээ хүрснээс 1 цагийн дараа бие махбодын эдүүд дэх концентраци нь дээд хэмжээндээ хүрнэ. Амоксициллин ба клавуланы хүчил нь ихсийн хоригийг нэвтрэх ба бага хэмжээгээр хөхний сүүтэй ялгарна. Ойролцоогоор амоксициллины 17-20% нь, клавуланы хүчлийн 22-30% нь цусны сийвэнгийн уурагтай холбогдоно. Амоксициллин үндсэндээ өөрчлөгдөөгүй хэлбэрээр бөөрөөр шээстэй ялгарна. Клавуланы хүчил нь метаболизмд идэвхтэй орох бөгөөд ихэнх хэсэг нь бөөрөөр шээстэй, бага хэсэг нь өтгөнтэй болон амьсгалаар гадагшилна. Амоксициллины хагас ялгарлын үе 1-1,3 цаг, клавуланы хүчлийнх 0,8-1,2 цаг байна. Бөөрний үйл ажиллагаа өөрчлөгдөх нь амоксициллин болон клавуланы хүчлийн фармакокинөтикт нөлөөлнө. Бөөрний үйл ажиллагааны өөрчлөлттэй өвчтөнд эмийн бодисын ялгаралт удаашрах тул бөөрний гэмтлийн зэргээс хамаарч тун тохируулна.

Дэлгэрэнгүй тодорхойлолт

Хэлбэр шахмал
This is a test database. See the documentation for more information.
test