Фестал 192мг №100
Бэлдмэл панкреатин агуулдаг учир нойр булчирхайн гадаад шүүрлийн үйл ажиллагааны дутагдлыг, цөсний бүрэлдэхүүн агуулдаг учир элэгний цөс ялгаруулах үйл ажиллагааны дутагдлыг тус тус нөхдөг. Фестал уураг, нүүрс ус, өөх төс задлах үйлдэл үзүүлнэ. Панкреатины найрлага дахь амилаза, протеаза, липаза фермент нь нүүрс ус, уураг, өөх тосны боловсрох явцыг хөнгөвчилж тэдгээрийн нарийн гэдэсний ханаар илүү бүрэн шимэгдэхийг нөхцөлдүүлдэг. Фесталын уг үйлдэл нь бусад ферментийн бэлдмэлээс ялгагддаггүй. Бэлдмэлийн найрлагад цөсний хүчил агуулагддаг учир нойр булчирхайн архаг үрэвслийг байнга дагалдаж илэрдэг цөсний дутагдлыг нөхөх боломжтой байдаг. Цөсний ханд нь цөс хөөх, өөх тос болон А, Е, К зэрэг тосонд уусдаг витамины шимэгдэлтийг хөнгөвчлөх ба нойр булчирхайн липазын ялгаралтыг нөхцөлдүүлдэг. Гемицеллюлоза фермент нь ургамлын ислэгийг задалж хоол боловсрох явцыг сайжруулах бөгөөд гэдсэнд хий үүсэхийг багасгана.
Дэлгэрэнгүй тодорхойлолт
| Хэлбэр | шахмал |