Индомон 25мг №20
Стероид бус үрэвслийн эсрэг үйлдэлтэй эм. Фармакологийн үйлдэл: Үрэвслийн эсрэг өвдөлт намдаах, халуун бууруулах хүчтэй үйлдэлтэй эм. Циклооксигенеза (ЦОГ) ферментэд хориг үүсгэж простагландины нийлэгжилтийг саатуулснаар дээрх үйлдлүүд илэрнэ. Үрэвслийн эсрэг үйлдлээрээ салицилатууд, бутадионоос илүү. **Фармакокинетик:** Шахмалыг ууж хэрэглэхэд хоол боловсруулах замаар түргэн шимэгдэнэ. Бэлдмэлийг хэрэглэснээс хойш 2 цагийн дараа цусан дахь концентраци дээд хэмжээндээ хүрнэ. Элгэнд хоргүйжих ба хагас задралын үе нь ойролцоогоор 4,5 цаг. Бэлдмэлийн 60% нь өөрчлөгдөөгүй болон метаболит хэлбэрээр шээсээр, 33% нь метаболит хэлбэрээр өтгөнөөр тус тус ялгарна.
Дэлгэрэнгүй тодорхойлолт
| Хэлбэр | шахмал |