Эфлоран 400мг №10

https://test16.monospharmatrade.mn/web/image/product.template/3294/image_1920?unique=1eb7f81

5'910.0000 ₮ 5910.0 MNT 5'910.0000 ₮

5'910.0000 ₮

Not Available For Sale

  • Хэлбэр

Энэ зохимж байхгүй байна.

Үйлчилгээний нөхцөл
Мөнгөө 30-хоногт буцааж авах баталгаа
Хүргэлт: 2-3 ажлын өдөр

Метронидазол нь нян болон эгэл биетний эсрэг өргөн хүрээний, идэвхтэй үйлдэлтэй бэлдмэл болно. Бэлдмэл нь Trichomonas vaginalis, Giardia intestinalis, Entamoeba histolytica, Lamblia intestinalis, мөн облигат анаэроб (үр үүсгэдэг болон үүсгэдэггүй) - Bacteroides spp.,(B.fragilis, B.ovatus, B.distasonis, B.thetaiotaomicron, B.vulgatus), Fusobacterium spp., Clostridium spp., Peptostreptococcus spp., Peptococcus spp., мэдрэг Eubacterium-ийн мэдрэг омгуудад идэвхтэй үйлчилнэ. Метронидазолд агаартан бичилбиетнүүд ба факультатив агааргүйтэн мэдрэг бус байдаг ба харин холимог бичил биетэнд метронидазол нь антибиотиктой синергист үйлдэл үзүүлж, ердийн агаартны эсрэг идэвхтэй нөлөөлдөг. **Фармакодинамик:** Метронидазолын үйлдлийн механизм нь 5-нитрогрупп нь агааргүйтэн бичил биетэн болон эгэл биетний эсийн доторхи уургийн зөөгдөлтийг өөрчилдөгтэй холбоотойгоор тайлбарлагддаг. Метронидазолын 5-нитрогрупп нь бичилбиетний эсийн ДНХ-тай харилцан үйлчлэлцэж түүний нуклейн хүчлийн нийлэгжилтийг хориглосноор бактерийг үхүүлэх үйлдэл үзүүлдэг. Метронидазолыг агааргүйтний халдварын үед 500мг тунгаар 20 минутын турш венийн судсаар тарихад бэлдмэлийн концентраци ийлдсэнд цагийн дараа 35.2мкг/мл, 4 цагийн дараа 33.9мкг/мл, 8 цагийн дараа 25.7 мкг/мл болдог. Бэлдмэл нь бие махбодын уушги, бөөр, элэг, арьс, тархи-нугасны шингэн, тархи, цөс, шүлс, ургийн ус, буглааны хөндий, үтрээний шүүрэл, үрийн шингэн, болон хөхний сүү зэрэг ихэнх орчинд бактерийг үхүүлэх концентрациар нэвтрэх өндөр чадвартай. Цусны уурагтай 10-20% ихгүй буюу сул холбогдоно. Цөс үүсэлт хэвийн үед метронидазолыг судсанд тарьж хэрэглэсний дараа цөсөн дэх концентраци нь цусны сийвэнгийн концентрациасаа ихээхэн өндөр байдаг. Метронидазолын нийт тунгийн 63% нь бөөрөөр ялгарна (20% нь хувираагүй хэлбэрээр). Метронидазолын хагас ялгаралтын хугацаа 6-7 цаг. Бөөрний клиренс нь 10.2мл/мин байдаг. Бөөрний үйл ажиллагааны дутагдалтай өвчтөнд бэлдмэлийг давтан тарьсны дараа цусны ийлдсэнд метронидазолын хуримтлал үүсч болзошгүй. Иймээс бөөрний хүнд хэлбэрийн дутагдалтай өвчтөнд метронидазолын хэрэглэх давтамжыг цөөлөх хэрэгтэй.

Дэлгэрэнгүй тодорхойлолт

Хэлбэр шахмал
This is a test database. See the documentation for more information.
test