Сульфасалазин 500мг №50
Эмийн эмчилгээний бүлэг: Нянгийн эсрэг бэлдмэл** Фармакологийн үйлдэл: **Сульфасалазин нь гэдэсний холбогч эдэд сонгомлоор хуримтлагдаж, үрэвслийн эсрэг үйлдэлтэй 5-аминосалицилын хүчил, нянгийн эсрэг үйлдэлтэй сульфапиридин болон хувирдаг. **Фармакокинетик** Ходооод гэдэсний замаас муу шимэгдэнэ(10% доош). Гэдэсний микрофлорын нөлөөгөөр 60 -80% сульфапиридин ба 25% аминосалицилын хүчил үүсгэнэ(5-АСХ). Сийвэнгийн уурагтай сульфасалазин - 99%, сульфапиридин - 50%, 5-АСХ 43% холбогдоно. Элгэнд сульфапиридин ба 5-АСХ ацетилжих замаар хувирдаг. Сульфасалазины Т1/2 = 5 - 10 ц, сульфапиридины Т1/2 = 6 - 14 ц, 5-АСХ - Т1/2 = 0,6 - 1,4 ц. Өтгөнөөр сульфапиридины 5%, 5-АСХ - 67%, бөөрөөр сульфасалазины 75-91% (3 хоногийн дотор) ялгарна.
Дэлгэрэнгүй тодорхойлолт
| Хэлбэр | шахмал |