Вильпрафен солютаб 1000мг №10

https://test16.monospharmatrade.mn/web/image/product.template/3454/image_1920?unique=1eb7f81

29'280.0000 ₮ 29280.0 MNT 29'280.0000 ₮

29'280.0000 ₮

Not Available For Sale

  • Хэлбэр

Энэ зохимж байхгүй байна.

Үйлчилгээний нөхцөл
Мөнгөө 30-хоногт буцааж авах баталгаа
Хүргэлт: 2-3 ажлын өдөр

* Фармакодинамик: Бэлдмэлийг бактерийн халдварын эмчилгээнд хэрэглэх бөгөөд джозамицин нь бусад макролидын бүлгийн антибитиктой нэгэн адилаар бактерийн уургийн нийлэгжилтийг саатуулснаар өсөлт үржлийг нь саатуулах үйлдэл үзүүлнэ. Үрэвслийн голомтот өндөр концентрациар бактерийг үхүүлэх үйлдэл үзүүлнэ. Джозамицин эсийн доторх бичил биетэн (Chlamydia trachomatis, Chlamydia pneumoniae, Mycoplasma pneumoniae, Mycoplasma hominis, Ureaplasma urealyticum, Legionella pneumophila) грам эерэг бактери (Staphylococcus aureus, Streptococcus pyogenes, Streptococcus pneumonia (pneumococcus), Corynebacterium diphteriae) грам сөрөг бактери (Neisseria meningitidis, Neisseria gonorrhoeae, Haemophilus influenza, Bordetella pertussis), зарим агааргүйтэн бактери (Peptococcus, Peptostreptococcus, Clostridum perfringens) зэрэгт тус тус үйлчилнэ. Энтеробактерит бага нөлөөлдөг учир хоол боловсруулах замын хэвийн бичил биетнийг бага өөрчилдөг * Эритромицинд дасал болсон үед үр дүнтэй. Бусад макролидийн бүлгийн антибиотикийг бодвол джозамицинд дасал болох нь ховор тохиолдоно * Фармакокинетик: Джозамициныг ууж хэрэглэхэд хоол боловсруулах замаас түргэн бүрэн шимэгдэнэ. Түүнийн цусан дахь концентраци хэрэглэснээс хойш 1-2 цагийн дараа дээд хэмжээндээ хүрнэ. Ойролцоогоор 15% нь цусны сийвэнгийн уурагтай холбогддог. Ялангуяа уушги, гүйлсэн булчирхай, шүлс, хөлс, нулимсанд өндөр концентрациар илэрдэг. Цэрэн дэх бэлдмэлийн концентраци цусны сийвэнгийнхээс 8-9 дахин их байна. Ясны эдэд хуримтлагдана. Ихсийн хоригийг нэвтрэх бөгөөд хөхний сүүтэй ялгарна. Джозамицин элгэнд метаболизмд орж идэвх багатай метаболит үүсгэх бөгөөд үндсэндээ цөстэй, 20%-с бага хэсэг нь шээстэй тус тус гадагшилна

Дэлгэрэнгүй тодорхойлолт

Хэлбэр шахмал
This is a test database. See the documentation for more information.
test