Зөгийн балтай таван салааны шүүс 100мл
Фармокологийн үйлдэл : Бэлдмэлийн найрлагад орж байгаа таван салааны шүүсэнд агуулагдах салслаг бодис, гликозид, аукубин нь ходоод, 12 хуруу гэдэсний шархны эдгэрэлтийг түргэсгэх, ходоодны шүүсний хүчиллэгийг нэмэгдүүлэх, үрэвслийг намдаах үйлдэлтэй. Зөгийн бал нь 75% хүртэл сахар (глюкоз, фруктозын холимог), эфирийн тос, сүү, алим, хурган чих болон шоргоолжны хүчлээс гадна их биш хэмжээгээр диастаза, каталаза фермент, витамин В6, В2, РР, С, К, Е, кальци, натри, магни, төмөр зэрэг бичил элементийг бага хувиар агуулах бөгөөд нян устгах, үржил хөгжлийг нь зогсоох, бодисын солилцоонд нөлөөлөх, биеийн тамир тэнхээ сэлбэх үйлдэл үзүүлнэ.
Дэлгэрэнгүй тодорхойлолт
| Хэлбэр | сироп |