Пиковит №30
**Эмийн эмчилгээний бүлэг:** Бодисын солилцоонд нөлөөлөх амин дэм эрдэс бодисын нийлмэл. **Фармакологийн үйлдэл:** Бие махбодийн бодисын солилцоонд чухал шаардлагатай амин дэм, эрдсүүд агуулсан нийлмэл бэлдмэл. А аминдэм төрөл бүрийн бодисын нийлэгжилтэд оролцдог (уураг, өөх тос, мукополисахаридын) ба арьс, салст бүрхүүл болон харааны эрхтэний хэвийн үйл ажиллагааг хангадаг. Д3 амин дэм бие махбодид кальци фосфорын тэнцвэртэй байдлыг хадгалахад чухал үүрэгтэй. Түүний дутагдлын үед ясны эдэд кальцийн агууламж багасдаг (остеопороз буюу яс сийрэгших). В1 аминдэм зүрхний үйл ажиллагааг хэвийн болгож мэдрэлийн системийн хэвийн үйл ажиллагааг хангана. В2 аминдэм эдийн нөхөн төлжилт, түүний дотор арьсны эсийн нөхөн төлжилтөд оролцоно. В6 аминдэм нь яс, шүд, буйлны бүтэц, үйл ажиллагааг дэмжиж, эритропоэзд нөлөөлж мэдрэлийн системийн хэвийн үйл ажиллагааг хангана. В12 аминдэм эритропоэзд оролцож, мэдрэлийн системийн хэвийн үйл ажиллагааг хангахад туслана. В бүлгийн амин дэмүүд бие махбодийн бодисын солилцоог зохицуулдаг төрөл бүрийн ферментийг үүсэхэд оролцдог. С аминдэм биологийн идэвхт бодисын исэлдэлтэд оролцож, холбогч эд, нүүрс ус, цусны бүлэгнэлт, эдийн нөхөн төлжилтийн солилцоог зохицуулж, стероид бүтэцтэй дааврын үүсэлтийг идэвхижүүлж, хялгасан судасны нэвчимхий чанарыг хэвийн болгоно. С аминдэм бие махбодийн халдвар эсэргүүцэх чадварыг нэмэгдүүлж, үрэвслийн урвалыг багасгадаг. В5 аминдэм кофермент А-н бүтцэд оролцох бөгөөд тэрээр исэлдэх ацетилжих процессд чухал үүрэг гүйцэтгэнэ. Эдийн бодисын солилцоог идэвхжүүлж зүрхний булчингийн агших үйл ажиллагааны энергийг сайжруулж, нөхөн төлжилтийг хурдасгадаг. Фолийн хүчил эритропоэзийг дэмжинэ. Кальци ясны эдийн бүтэц, цусны бүлэгнэлт, мэдрэлийн сэрэл дамжуулалт, араг ясны ба гөлгөр булчингийн агшилт болон зүрхний хэвийн үйл ажиллагаанд оролцоно. Мөн төмрийн шимэгдэлтэд нөлөөлнө. Фосфор нь кальцийн хамтаар энергийн солилцоо яс, шүдний хэлбэржилтэд оролцоно.
Дэлгэрэнгүй тодорхойлолт
| Хэлбэр | хүлхдэг шахмал |