Энап p 1.25мг/1мл №5
Эмийн эмчилгээний бүлэг : Ангиотензин хувиргагч ферментийг хориглогч бэлдмэл. Фармакологийн үйлдэл: Фармакодинамик: Эналаприлат нь ангиотензин хувиргагч ферментийг хориглогч эналаприлын метаболит юм. Ангиотензин I-ээс ангиотензин- II үүсэх болон цусан дахь альдостероны концентрацийг тус тус багасгах, ренины чөлөөлөгдөлтийг ихэсгэх, простагландин ба венийн судасны эндотелийн сулруулагч хүчин зүйлийн чөлөөлөгдөлтийг идэвхжүүлэх, симпатик мэдрэлийн системийг дарангуйлах үйлдэл тус тус үзүүлнэ. Захын судасны ерөнхий эсэргүүцлийг багасгаж артерийн даралт ба зүрхний агшилтын өмнөх ба дараах ачааллыг бууруулах артерийн судсыг венийн судаснаас илүү өргөсгөх үйлдэл үзүүлнэ. Бэлдмэлийн даралт бууруулах үйлдэл нь цусан дахь ренины хэмжээ өндөр байгаа үед бага буюу хэвийн үеийнхээс хүчтэй илэрдэг. Артерийн даралтыг эмчилгээний хүрээнд бууруулахдаа тархины цусны эргэлтэнд нөлөөлдөггүй. Түүнчлэн зүрхний булчингийн цусан хангамж дутагдаж буй хэсгийн цусан хангамжийг сайжруулна. Бэлдмэлийг судсанд тарьж хэрэглэхэд үйлдэл нь 5-15 минутын дараа илэрч, 1-4 цагийн дараа дараа дээд хэмжээндээ хүрч, 6 цаг үргэлжилнэ. Фармакокинетик: Эналалприлатыг дотуур ууж хэрэглэхэд шимэгдэлт муу, үндсэндээ идэвхгүй тул судсанд тарьж хэрэглэдэг. Бэлдмэлийг судсанд тарьж хэрэглэсний дараа цусан дахь концентраци нь 15 минутын дараа дээд хэмжээндээ хүрдэг. Цусны сийвэнгийн уурагтай 50-60% холбогдож цусаар өөрчлөгдөөгүй хэлбэрээр тархана. Хагас ялгарлын хугацаа нь 4 цаг. Цус тархины хоригийг муу нэвтэрнэ. Метаболизмд ордоггүй. 90%-с дээш хувь нь өөрчлөгдөөгүй хэлбэрээр шээстэй гадагшилна. Гемодиализын үед клиренс нь 38-62 мл/мин байх бөгөөд 4 цагийн гемодиализын дараа цусны сийвэн дэх эналаприлатын концентраци 45-75% багасна.
Дэлгэрэнгүй тодорхойлолт
| Хэлбэр | тарилга |