Амлоденк 10мг №50
* Амлодипин нь кальцийн ионы сувагт хориг үүсгэх бэлдмэл бөгөөд кальцийн удаан сувагт хориг үүсгэснээр зүрхний булчингийн эс ба судасны гөлгөр булчингийн эсэд кальцийн ион орохыг саатуулна. Амлодипин артерийн судасны гөлгөр булчинг шууд сулруулан артерийн даралт ихсэлтийг бууруулна * Фармакокинетик: Амлодипин нь хоол боловсруулах замаар сайн шимэгдэх бөгөөд хоолтой хамт хэрэглэхэд шимэгдэлт нь өөрчлөгдөхгүй. Бэлдмэлийг хэрэглэснээс хойш 6-12 цагийн дараа түүний цусан дахь концентраци дээд хэмжээндээ хүрнэ. Тархалтын эзлэхүүн нь ойролцоогоор 21л/кг. Цусны сийвэнгийн хагас ялгарлын үе 35-50 цаг учир хоногт 1 удаа хэрэглэж болно. 7-8 өдрийн дараа бэлдмэлийн концентраци тогтворжино. Амлодипин их хэмжээгээр метаболизмд орж идэвхгүй метаболит үүсгэнэ. Бэлдмэлийн 10% нь өөрчлөгдөөгүй хэлбэрээр ялгарах ба 60% нь метаболит хэлбэрээр шээстэй гадагшилна. In vitro судалгаагаар амлодипины ойролцоогоор 97.5% цусны уурагтай холбогдоно. Туйлын биохүртэхүй нь 64-80% байна
Дэлгэрэнгүй тодорхойлолт
| Хэлбэр | шахмал |