Ципринол 100мг/10мл №5
Ципринол нь нянгийн эсрэг өргөн хүрээний үйлдэлтэй хинолоны бүлгийн хамгийн үр дүнтэй хими заслын нийлэг бэлдмэлүүдийн нэг юм. Ципринол нь нянгийн эсийн гираза ферментийн А субъединицыг саатуулснаар уургийн нийлэгжилтэнд оролцдог нянгийн ДНХ-ийн репликацийг дарангуйлдаг. Бэлдмэл нь ихэнх грам эерэг ба грам сөрөг нянгийн эсрэг, мөн бусад антибиотикт тэсвэртэй нянгийн эсрэг ч бактерицид нөлөө үзүүлнэ. Ципрофлоксацин нь in vitro орчинд дараах грам сөрөг бичил биетнүүдэд нөлөөлнө. Үүнд: энтеробактериуд (E. Coli, Shigella spp., Citrobacter, Klebsiella spp., Enterobacter spp., Proteus mirabilis ба vulgaris, Serraia marcescens, Hafnia alvei, Edvardsiella tarda, Providencia spp., Morganella morganii, Vibro spp., Yersinia spp.) бусад грам сөрөг нянгууд (Aeromonas spp., Plesiomonas shigeloides, Pasteurella multocida, haemophilus spp., Campylobacter jejuni, Pseudomonas aeruginosa, Neisseria spp.,Moraxella (Branhamella) catarrhalis) зарим эсийн доторхи эмгэг төрөгчид (Legionella pneumophila, Brucella spp., Chlamidia trachomatis, Listeria monocytogenes, Mycobacterium tuberculosis, Mycobacterium cansasii, Mycobacterium avium-intracellulare). Ципрофлоксацинд дараах грам эерэг нянгийн in vitro орчинд мэдрэг чанар нотлогдсон. Үүнд: Staphylococcus spp., (S. aureus, S. haemoliticus, S. hominis, S. saprophiticus) ба Streptococcus spp. (S. pyogenes, S. agalactiae). Метицилинд тэсвэртэй стафилококкуд мөн ципрофлоксацинд тэсвэртэй байдаг. Streptococcus pneumoniae, Streptococcus feacalis нянгийн ципрофлоксацинд мэдрэг чанар дунд зэрэг илэрдэг. Corynebacterium spp., Bacteroides fragilis, Pseudomonas cepacia ба maltophilia. Ureaplasma urealiticum, Clostridium difficile, Nocardiae asteroides, Streptococcus feacalis ба treponema pallidum ципрофлоксацинд тэсвэртэй. 200 мг буюу 400 мг ципрофлоксациныг судсанд тарьж хэрэглэснээс 60 минутын дараа сийвэн дэх концентраци нь 2,1-4,6 μг/мл-т хүрнэ. Бэлдмэлийн шээсэн дэхь концетраци эхний 2 цагийн турш сийвэнтэй харьцуулахад 100 дахин өндөр байдаг. Т1/2=3-5 цаг. Хэрэглэсэн тунгийн 50-70% нь хувиралгүйгээр , 10 орчим % нь метаболит хэлбэрээр бөөрөөр, 15 % нь өтгөнөөр ялгардаг.
Дэлгэрэнгүй тодорхойлолт
| Хэлбэр | тарилга |