Цефазолин 1гр
* Цефалоспорины I үеийн антибиотик. Грам эерэг, сөрөг нянгууд тухайлбал пенициллиназа фермент үүсгэдэггүй стафилококк, цус задалдаг стрептококк,пневмококк, сальмонелл, шигелл, зарим протея, Klebsiell-ын бүлгийн нянгууд, сахуугийн савханцар, гонококк зэрэгт үхүүлэх үйлдэл үзүүлнэ. Харин вирус, риккетси, мөөгөнцөр, эгэл биетэнд нөлөөлөхгүй * Фармакокинетик: Уухад гэдэсний ханаар шимэгдэхгүй. Харин булчинд тарихад цусанд амархан шимэгдэнэ. Тарьснаас хойш 1 цагийн дараа түүний цусан дахь концентраци дээд хэмжээндээ хүрч, эмчилгээний үр нөлөөтэй концентраци 8-12 цаг хадгалагдана.Судсанд тарихад үйлдэл түргэн эхлэх боловч түргэн гадагшилна. Бэлдмэлийн 90% хэвээрээ шээстэй ялгарна * Ихэсийн хоригийг нэвтрэх ба хөхний сүүтэй бага зэрэг ялгарна
Дэлгэрэнгүй тодорхойлолт
| Хэлбэр | тарилгын нунтаг |