Панадол 125мг/5мл 100мл

https://test16.monospharmatrade.mn/web/image/product.template/3166/image_1920?unique=1eb7f81

7'820.0000 ₮ 7820.0 MNT 7'820.0000 ₮

7'820.0000 ₮

Not Available For Sale

  • Хэлбэр

Энэ зохимж байхгүй байна.

Үйлчилгээний нөхцөл
Мөнгөө 30-хоногт буцааж авах баталгаа
Хүргэлт: 2-3 ажлын өдөр

**Фармакодинамик:** Халуун бууруулах, өвдөлт намдаах үйлдэлтэй бэлдмэл. ТМС-ийн циклооксигеназа ферментэд хориг үүсгэж дулаан зохицуулах болон өвдөлтийн төвд үйлчилнэ. Үрэвслийн эсрэг үйлдэл практикийн хувьд байхгүй. Захын эд дэх простагландины нийлэгжилтэнд үйлчилдэггүй учир давс усны солилцоо болон хоол боловсруулах замын салст бүрхүүлд нөлөөлөхгүй. **Фармакокинетик:** Сайн шимэгдэнэ. Панадол хоол боловсруулах замаар бүрэн түргэн шимэгдэнэ. Цусны сийвэнгийн уурагтай ойролцоогоор 15% холбогдоно. 30-60 минутын дараа цусны сийвэн дэх концентраци дээд хэмжээндээ хүрнэ.Парацетамол бие махбодын шингэнд харьцангуй жигд тархана. Зарим метаболит үүсгэж ихэвчлэн элгэнд хоргүйжнэ. Төрөөд дөнгөж 2 хонож байгаа нярай болон 3-10 настай хүүхдийн парацетамолын үндсэн метаболит нь парацетамолын сульфат юм. Харин 12 ба түүнээс дээш насны хүүхдийнх коньюгацижсан глюкуронид юм. Бэлдмэлийн ойролцоогоор 17% нь гидроксилжиж идэвхтэй метаболит үүсгэх бөгөөд энэ нь глютатионтой коньюгацид ордог. Глюутатионы дутагдлын үед парацетамолын эдгээр метаболитууд нь элэгний эсийн ферментийн системийг дарангуйлж тэдгээрийг үхжилд хүргэж болно.Бэлдмэлийг эмчилгээний тунгаар хэрэглэхэд хагас ялгарлын үе нь 2-3 цаг байна.Эмчилгээний тунгаар хэрэглэхэд хэрэглэсэн тунгийн 90-100% нэг өдрийн турш шээстэй гадагшилна. Бэлдмэлийн үндсэн хэсэг нь элгэнд коньюгацид орсны дараа ялгарна. Парацетамолын хэрэглэсэн тунгийн 3-с илүүгүй хувь нь өөрчлөгдөөгүй хэлбэрээр гадагшилна.

Дэлгэрэнгүй тодорхойлолт

Хэлбэр сироп
This is a test database. See the documentation for more information.
test