Алка Зельтцер №10
Алка-Зельтцер нь нийлмэл найрлагатай бэлдмэл бөгөөд түүний үйлдэл нь найрлага дахь идэвхтэй бодисуудаар нөхцөлдөнө. Ацетилсалицилын хүчил нь простагландины нийлэгжилтэнд оролцдог циклооксигеназа ферментийг саатуулснаар өвдөлт намдаах, халуун бууруулах, үрэвслийн эсрэг үйлдэл үзүүлнэ. Түүнчлэн тромбаксон А2-ын нийлэгжилтийг хориглосноор тромбоцитын бөөгнөрөмтгий чанарыг багасгана. Натрийн карбонат нь ходоодны чөлөөт давсны хүчлийг саармагжуулж бэлдмэлийн цочроох үйлдлийг бууруулна. Нимбэгний хүчил нь бэлдмэлийн илүү түргэн шимэгдэх нөхцөлийг бүрдүүлнэ.
Дэлгэрэнгүй тодорхойлолт
| Хэлбэр | уусдаг шахмал |