Клион-Д 100мг №10

https://test16.monospharmatrade.mn/web/image/product.template/3515/image_1920?unique=1eb7f81

13'400.0000 ₮ 13400.0 MNT 13'400.0000 ₮

13'400.0000 ₮

Not Available For Sale

  • Хэлбэр

Энэ зохимж байхгүй байна.

Үйлчилгээний нөхцөл
Мөнгөө 30-хоногт буцааж авах баталгаа
Хүргэлт: 2-3 ажлын өдөр

* Фармакодинамик: Метронидазол нь хэсгийн болон ерөнхий трихомонадын эсрэг үйлдэлтэй бэлдмэл. Миконазол нь мөөгөнцөрийн эсрэг хүчтэй үйлдэлтэй, дерматофит, кандидын төрлийн мөөгөнд үйлчлэхээс гадна зарим грам эерэг кокк, бактерийн эсрэг хэсэг газрын бактериостатик үйлдэлтэй. Энэхүү хавсарсан бэлдмэлийг трихомонадын халдвар, метронидазол хэрэглэсний дараа үүсдэг үтрээний мөөгөнцөрөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ. Мөн үтрээний анхдагч мөөгөнцөрийн үед үр дүнтэй * Фармакокинетик: Үтрээний ханаар метронидазол болон миконазол нитрат нь муу шимэгдэнэ. Судалгаагаар сийвэнгийн метронидазолын түвшин 0,2мкг/мл, миконазол нитратын түвшин 0,3мкг/мл байна. Уулгахад метронидазол амархан шимэгдэнэ. Нэг шахмал уусны дараа 1-3 цагийн дараа сийвэнгийн концентраци хамгийн дээд түвшинд хүрнэ. 250мг метронидазол уусны дараа хийн хроматографийн аргаар тодорхойлоход сийвэнгийн концентраци 5мкг/мл байна. бэлдмэлийн биохүрэхүй бараг 100%. Эрүүл сайн дурыхан болон өвчтэй хүмүүст хийсэн судалгаагаар метронидазол маш амархан тархи нугасны шингэнд нэвчиж тархины болон уушигны абсцессын үед шаардлагатай түвшиндээ очно. Тархалтын эзэлхүүн ихтэй, 20хүртэл хувь нь сийвэнгийн уургуудтай холбогдоно. Метронидазол цөсөнд нэвтэрч цусны концентрацитай ижил болно. Хагас элиминацийн хугацаа дунджаар 8 цаг. Метронидазол болон түүний метаболитууд нь 60-80% нь бөөрөөр, нийт тунгийн 6-15% нь өтгөнөөр гадагшилна

Дэлгэрэнгүй тодорхойлолт

Хэлбэр үтрээний шахмал
This is a test database. See the documentation for more information.
test