Нео-Пенотран форте 750мг+100мг №7

https://test16.monospharmatrade.mn/web/image/product.template/3399/image_1920?unique=1eb7f81

32'280.0000 ₮ 32280.0 MNT 32'280.0000 ₮

32'280.0000 ₮

Not Available For Sale

  • Хэлбэр

Энэ зохимж байхгүй байна.

Үйлчилгээний нөхцөл
Мөнгөө 30-хоногт буцааж авах баталгаа
Хүргэлт: 2-3 ажлын өдөр

* Нео-Пенотран Форте нь мөөгөнцрийн эсрэг миконазолын нитрат ба бактери болон трихомонасын эсрэг үйлдэлтэй метронидазол агуулсан нийлмэл найрлагатай бэлдмэл.Миконазолын нитрат нь имидазолын уламжлалын нийлэг эм бөгөөд өргөн хүрээгээр үйлчлэх ба ялангуяа Candida albicans зэрэг эмгэг төрүүлэгч мөөгөнцрийн эсрэг идэвхтэй үйлчилнэ. Түүнчлэн грам эерэг бактерийн эсрэг нөлөөлнө. Түүний дээрх үйлдэл нь цитоплазмын мембраны эргостеролын нийлэгжилтэнд үйлчилсэнтэй холбоотой * Миконазолын нитрат нь Candida зүйлийн мөөгөнцрийн эсийн нэвчимхий чанарыг өөрчлөх ба in vitro орчинд глюкоз ашиглагдахыг саатуулдаг. Метронидазол нь эгэл биетэн ба бактерийн эсрэг нөлөөлдөг 5-нитроимидазолын уламжлалын эм бөгөөд Trichomonas vaginalis, Gardnerella vaginalis, агааргүйтэн бактери (агааргүйтэн стрептококк) зэрэг эгэл биетэн ба агааргүйтэн бактериар үүсгэгдсэн янз бүрийн халдварын эсрэг идэвхтэй үйлчилнэ. Миконазол ба метронидазолыг хамт хэрэглэхэд нэг нэгнийхээ үйлдэлд нөлөөлдөггүй * Фармакокинетик: Миконазолын нитратыг үтрээнд хийж хэрэглэхэд маш бага (ойролцоогоор тунгийн 1.4%) хэмжээгээр шимэгдэнэ. Метронидазолыг үтрээнд хийж хэрэглэхэд түүний биохүрэхүй ууж хэрэглэхтэй харьцуульвал 20% байна.Нео-Пенотран Форте-г үтрээнд хийж хэрэглэсний дараа миконазолын нитрат цусны сийвэнд тодорхойлогддоггүй ба харин метронидазолын сийвэн дэх тогтвортой концентраци нь 1.1-5.0µg/мл байна. Метронидазол нь элгэнд метаболизмд орох бөгөөд түүний үүссэн гидрокси метаболит нь идэвхтэй метаболит юм. Метронидазолын хагас ялгарлын үе нь 6-11 цаг. Түүнийг ууж ба судсанд тарьж хэрэглэхэд 60-80% нь бөөрөөр (өөрчлөгдөөгүй (20%) болон метаболит хэлбэрээр) ялгарна

Дэлгэрэнгүй тодорхойлолт

Хэлбэр үтрээний лаа
This is a test database. See the documentation for more information.
test