Хиконцил 500мг №16

https://test16.monospharmatrade.mn/web/image/product.template/3279/image_1920?unique=1eb7f81

6'280.0000 ₮ 6280.0 MNT 6'280.0000 ₮

6'280.0000 ₮

Not Available For Sale

  • Хэлбэр

Энэ зохимж байхгүй байна.

Үйлчилгээний нөхцөл
Мөнгөө 30-хоногт буцааж авах баталгаа
Хүргэлт: 2-3 ажлын өдөр

** ****Фармакологийн үйлдэл:** Амоксациллин- хагас нийлэг пенициллины бүлгийн өргөн хүрээний антибиотик. Нянг устгах үйлчлэлтэй. Беталактамазын нөлөөнд тэсвэргүй. Streptococcus pyogenes, Streptococcus pneumonia, Clostridum tetani, C. welchii, Neisseria gonorrhoeae, Staphylococcus aureus, Bacillus antracis, Listeria monocytogenes, Helicobacter pylory г.м грам эерэг болон грам сөрөг нянгийн эсрэг идэвхитэй. Enterecoccus faecalis, E.Coli, Proteus mirabilis, Salmonella typhi, Shigella sonnei, Vibrio cholerae - н эсрэг бага зэрэг идэвхитэй. Беталактамаз ялгаруулдаг нянгийн эсрэг идэвхигүй Pseudomonas, индол эерэг Proteus, Serratia, Enterobacter ийн эсрэг мөн идэвхигүй. Ууж хэрэглэсний дараа амоксациллин хурдан бараг бүрэн шимэгддэг (93%), хүчилд тэсвэртэй. Бэлдмэлийн шимэгдэлтэнд хоол бараг нөлөөлдөггүй. Идэвхитэй бодисын хамгийн их концентраци сийвэнд 1-2 цагийн дараа хүрнэ. Ойролцоогоор амоксациллины 17% нь сийвэнгийн уурагтай холбогддог. Амоксациллин салст бүрхэвч, ясны эд ба нүдний доторх шингэн, эмчилгээний үр дүнтэй концентрациар хэрэглэхэд цэрэнд нэвтэрдэг. Цөсөнд амоксациллины концентраци сийвэн дэхээс 2-4 дахин их байдаг. Ургийн шингэн ба хүйн судсанд амоксациллины концентраци эхийн сийвэн дэх түвшингийн 25-30% байдаг. Амоксациллин ГЭБ ыг муу нэвтэрдэг: гэвч тархины хальсны үрэвслийн үед (менингит) нугасны шингэнд сийвэнгийн концентрацийн 20% орчим байдаг байна. Амоксациллин бодисын солилцоонд хэсэгчлэн орох боловч метаболитууд нь нянгийн эсрэг идэвхигүй. Амоксациллин ихэвчлэн бөөрөөр ялгардаг, 80% орчим нь сувганцрын экскрецээр, 20% нь түүдгэнцрийн фильтрациар ялгарна. Бөөрний үйл ажиллагаа хэвийн бол амоксациллины хагас ялгарлын хугацаа 1-1,5 цаг байдаг. Дутуу төрсөн хүүхэд, нярай хүүхэд, 6-аас доош сартай хүүхдэд амоксациллины хагас ялгарлын хугацаа 3-4 цаг байдаг. Бөөрний үйл ажиллагаа хэвийн бус (креатинины клиренс 15мл/мин тай тэнцүү эсвэл бага) бол амоксациллины хагас ялгарлын хугацаа нэмэгдэх ба анурийн үед 8.5цагт хүрнэ.

Дэлгэрэнгүй тодорхойлолт

Хэлбэр капсул
This is a test database. See the documentation for more information.
test