Омник 0.4мг №30

https://test16.monospharmatrade.mn/web/image/product.template/3561/image_1920?unique=1eb7f81

38'910.0000 ₮ 38910.0 MNT 38'910.0000 ₮

38'910.0000 ₮

Not Available For Sale

  • Хэлбэр

Энэ зохимж байхгүй байна.

Үйлчилгээний нөхцөл
Мөнгөө 30-хоногт буцааж авах баталгаа
Хүргэлт: 2-3 ажлын өдөр

**Фармакодинамик: **Тамсулозин нь түрүү булчирхайн гөлгөр булчин, давсагны хүзүү, шээсний сувгийн түрүү булчирхайн хэсгийн синапсын дараах мембраны альфа-1 адренорецепторыг өвөрмөцөөр хориглодог бэлдмэл. Уг рецепторт хориг үүсгэснээр түрүү булчирхайн гөлгөр булчин, давсагны хүзүү, шээсний сувгийн түрүү булчирхайн хэсгийн тонус багасаж шээсний урсгал сайжирдаг. Түрүү булчирхайн хоргүй явцтай томролын үед илрэх гөлгөр булчингийн тонус ихсэлт ба шахах хэт идэвхжлээс нөхцөлдсөн дүүрэх чинэрэх суллах шинж тэмдэг мөн багасдаг. Тамсулозин альфа-1А рецепторт судасны гөлгөр булчинд байрлах альфа-1В рецептороос 20 дахин илүү үйлчилдэг учир артерийн даралт хэвийн болон ихтэй хүмүүсийн системийн артерийн даралтыг илэрхий бууруулдаггүй сайн талтай. **Фармакокинетик: **Шимэгдэлт: Тамсулозин хоол боловсруулах замаар сайн шимэгдэх ба биохүрэхүй нь бараг 100%. Хооллосны дараа бэлдмэлийн шимэгдэлт бага зэрэг удааширдаг. Хэрэв өвчтөн бэлдмэлийг ердийн өглөөний хоолны дараа тогтмол хэрэглэж байгаа тохиолдолд шимэгдэлтийн хэмжээ адил түвшинд хүрнэ. Тамсулозины кинетик шугаман шинжтэй. Бэлдмэлийг 0.4мг-р хоногт 1 удаа ууж хэрэглэхэд түүний цусан дахь концентраци 6 цагийн дараа дээд хэмжээндээ хүрдэг. Тамсулозиныг хоногт 0.4мг-р хэд хэдэн удаа ууж хэрэглэхэд түүний тэнцвэрт концентраци 5 дахь өдөр хүрэх бөгөөд энэ нь нэг удаа хэрэглэх үеийхээс 2/3 өндөр байдаг. Тархалт: Цусны сийвэнгийн уурагтай 99% холбогдох ба тархалтын эзлэхүүн нь ойролцоогоор 0.2л/кг. Метаболизм: Тамсулозин элгэнд идэвх багатай метаболит үүсгэн аажим хоргүйжнэ. Цусны сийвэнд бэлдмэлийн ихэнх хэсэг нь өөрчлөгдөөгүй хэлбэрээр байна. Судалгаагаар тамсулозин элэгний микросомын ферментийн идэвхийг бага зэрэг идэвхжүүлдэг болох нь тогтоогдсон. Хөнгөн явцтай элэгний дутагдлын үед тунг зохицуулах шаардлагагүй. Ялгаралт:Тамсулозин болон түүний метаболит үндсэндээ шээстэй ялгарах ба ойролцоогоор 9% нь өөрчлөгдөөгүй хэлбэрээр гадагшилна. Хагас ялгарлын хугацаа нь бэлдмэлийг 0.4мг-р хоолны дараа 1 удаа хэрэглэх үед 10 цаг, олон удаа хэрэглэх үед 13 цаг байна. Бөөрний дутагдлын үед бэлдмэлийн тунг багасгах шаардлагагүй. Харин хүнд явцтай (креатинины клиренс 10мл/мин-с бага) дутагдлын үед болгоомжтой хэрэглэх шаардлагатай.

Дэлгэрэнгүй тодорхойлолт

Хэлбэр капсул
This is a test database. See the documentation for more information.
test