Энап 5мг №20

https://test16.monospharmatrade.mn/web/image/product.template/3289/image_1920?unique=1eb7f81

3'182.0000 ₮ 3182.0 MNT 3'182.0000 ₮

3'182.0000 ₮

Not Available For Sale

  • Хэлбэр

Энэ зохимж байхгүй байна.

Үйлчилгээний нөхцөл
Мөнгөө 30-хоногт буцааж авах баталгаа
Хүргэлт: 2-3 ажлын өдөр

**Эмийн эмчилгээний бүлэг:** Ангиотензин хувиргагч ферментийг хориглогч эм. **Фармакологийн үйлдэл:** Эналаприл нь артерийн даралт бууруулах бэлдмэл. Үйлдлийн механизм нь ангиотензин хувиргагч ферментийн идэвхийг саатуулснаар ангиотензин-II үүсэхийг хориглосонтой холбоотой. **Фармакокинетик:** Бэлдмэлийг ууж хэрэглэхэд ойролцоогоор 60% нь хоол боловсруулах замаар шимэгдэнэ. Хоол хүнсний зүйл нь бэлдмэлийн шимэгдэлтэнд нөлөөлдөггүй. Эналаприл элгэнд метаболизмд орж идэвхитэй метаболит эналаприлат үүсгэх бөгөөд энэ нь эналаприлээс илүү ангиотензин хувиргагч ферментийн идэвхийг саатуулдаг. Эналаприлат цусны сийвэнгийн уурагтай 50-60% холбогдоно. Бэлдмэлийг хэрэглэснээс хойш 3-4 цагийн дараа эналаприлатын, 1 цагийн дараа эналаприлын цусан дахь концентраци тус тус дээд хэмжээндээ хүрнэ. Эмчилгээг эхэлснээс хойш 4 хоногийн дараа цусан дахь концентраци нь тогтворжино. Эналаприлат эд цусны хоригийг (цус тархины хоригоос бусад) хялбархан нэвтрэх бөгөөд бага хэмжээний бодис ихсийн хориг ба хөхний сүүнд нэвтэрдэг. Эналаприлатын хагас задралын хугацаа нь 11 цаг байна. Үндсэндээ 60% нь (20% эналаприл, 40% нь эналаприлат хэлбэрээр) бөөрөөр, 33% өтгөнтэй (6% эналаприл ба 27% нь эналаприлат хэлбэрээр) тус тус ялгарна. Гемодиализ (62 мл/мин хурдтай) ба хэвлийн диализаар гадагшилна.

Дэлгэрэнгүй тодорхойлолт

Хэлбэр шахмал
This is a test database. See the documentation for more information.
test